Италийн гоо бүсгүйг чимсэн өрөөсөн хөлтэй бүсгүй
2019/08/08
2018 оны Италийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээний төгсгөлийн шатны шалгаруулалт өнгөрсөн есдүгээр сард болсон. Харин энэ тэмцээн нь улсын хэмжээнээс давж, дэлхий нийтийн анхаарлын төвд очжээ.
Нэгдүгээр байрын төлөө гурван бүсгүй өрсөлдсөн бөгөөд эдгээрийн нэг 18 настай Чиара Бордигийн ачаар энэ тэмцээн урт удаан хугацааны турш хүмүүсийн дунд яригдах онцгой тэмцээн болжээ. Чиара бол бусдаасаа өвөрмөц оролцогч бөгөөд тэрбээр тэмцээний туршид олон хүнээс шүүмжлэл, доромжлол хүртэж байсан ч үүнийг даван туулж, өөрийгөө сорилтын ард гаргасан.
Түүний хувьд өрөөсөн хөлтэй байсан нь шүүмжлэлийн гол бай байсан бөгөөд эрхтэн дутуу түүнийг финалд шалгарууллаа гэх мэт сөрөг сэтгэгдэл их байжээ.
Чиара 13 насандаа хөлө машинд дайруулснаар хиймэл хөлтэй болжээ. Багаасаа л загвар өмсөгч болохыг мөрөөддөг байсан тэрбээр өөрийн хүсэл мөрөөдлөө орхилгүй тэмцсээр өдийг хүрчээ.
2018 оны Италийн гоо бүсгүйн тэмцээнд оролцсон талаараа ярихдаа, Би энэ тэмцээнд түрүүлнэ гэж ороогүй зүгээр л амьдралаас аз жаргалыг мэдрэхийг хүссэн. Магадгүй би өрөөсөн хөлгүй ч гэлээ зарим нэгэн хүн зүрх сэтгэлгүй, тархигүй байх юм гэж хэлжээ.