Б.Чойжилсүрэн Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулах оролдлогын гол зохион байгуулагч, холбогч байжээ
2019/08/13
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр үдээс өмнө Тост, Тосон бумбын ордтой холбоотой асуудлаар Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, Тагнуулын Ерөнхий Газрын дарга Д.Гэрэл, Ашигт Малтмал, Газрын Тосны Газрын дарга Х.Хэрлэн болон бусад холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж, үүрэг даалгавар өгсөн юм.
Энэ үеэр Ерөнхий Сайд У.Хүрэлсүх : " Монгол төрд байгаа зарим нэг олигархууд уул, ус хилэгнүүлж, ард түмнийг уйлуулж байна. Гурван тэс сумын иргэд уйлаад ярьж байгааг та бүхэн харсан байх. Тэд төрөөс юм гуйгаагүй. Зөвхөн газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг л хамгаалж үлдэх гэсэн. Ард түмэн газраа ухуулахгүй гэж байхад яагаад энэ газрыг ухаад байгаа юм бэ. Үүнийг анхнаасаа хууль зөрчиж олгогдсон гэж ойлгож байгаа. Үүнтэй нэр холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гэдэг нөхөрт би хэд хэдэн удаа анхааруулж хэлсэн. Яасан ханаж цаддаггүй шунал вэ. Хувьдаа ашиг олно гэж УИХ-ын гишүүнээр сонгогддоггүй байх гэж би бодож байна.
Албан тушаалтнуудыг авлигаддаг байсан бол одоо ард түмнийг авлигадах гэж оролддог болсон байна энэ олигархууд. Уул уурхайг зогсоохын төлөө тэмцэхэд 3-5 сая төгрөгөөр амыг нь барих гэж оролдсон гэж Гурван тэс сумыг иргэн ярьж байна. Нүдэн дээр чинь авлигын хэрэг явагдаад байхад яагаад шалгахгүй байгаа юм, Цагдаагийн даргаа.
"Сауд гоби коэл транс"-ийн зөвшөөрөл хуурамчаар олгогдсон байна. Энийг хэрэг үүсгэж шалга. 370 мянган тонн нүүрсний хулгайн хэрэг яасан бэ. Жилийн өмнө үүрэг өгсөн. Шалгаж байна л гээд байгаа. Үр дүн нь хаана байна вэ.
Шударга ёсыг тогтоож, энэ ашигт малтмалын лицензийг цуцлах ёстой. Тост, Тосон бумбын ордыг улсын хамгаалалтад авах ёстой. Байгаль орчны сайд аа. Та өнөөдөр шийдвэр гаргаад Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт Тост, Тосон бумбын ордод үйл ажиллагаа явуулж байгаа компанийн лицензийг цуцал.
Тэнд аваачсан байгаа техник, хэрэгслийг нь журамла, цагдаагийн дарга аа. Та өөрөө газар дээр нь очиж ажилла. Ард түмэнд хээл хахууль өгөх гээд байгаа нөхдүүдэд хэрэг үүсгэж шалга. Нөхөн сэргээлтийг нь хийлгэ.
Энэ ажлыг хийж чадахгүй бол та нар ажлаа өг" хэмээсэн билээ.
Уг үүрэгтэй холбоотойгоор Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайд Н.Цэрэнбат өчигдөртөө багтан, Тост, Тосон бумбын ордод үйл ажиллагаа явуулж буй Сауд гоби коэл транс ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан юм.
Энэ бүхэнтэй холбоотойгоор нэгэн хачирхалтай яриа Төрийн Ордонд гарчээ.
Тодруулбал 2018 оны 11-р сард УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ц.Мөнх-Оргил, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат нарын зэрэг гишүүд “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” санал гарган, У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн Газрыг унагах гэж оролдох үед УИХ-ын гишүүн, мөнөөх "Сауд гоби коэл транс"-ийн эзэн Б.Чойжилсүрэн гол зохион байгуулагчдын нэг төдийгүй У.Хүрэлсүхийн эсрэг сөрөг сурталчилгааны ажлыг санхүү болон удирдлагаар хангагч нь байжээ. Тэр бүү хэл У.Хүрэлсүхийг огцруулахаар улс төрийн бусад нам, иргэний хөдөлгөөнүүдтэй хамтрах, холбох, тэдний дэмжлэгийг авах ажлыг ч тэрээр хариуцаж байсан төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгийг авахаар хүртэл оролдож байсан аж.
П.Энхмандах
sonin.mn
bataa · 2019/08/14
chojoo bol jinhene hulgaich shuu nogoorchood vhcheesei muu dvrwed
zochin · 2019/08/13
Saihan aaviin huu ene gazar shoroonii toloo amia ogsondoo,onoodor ter huug hen ch dursahgui l bh shig.
zochin · 2019/08/13
sandui gvitseechihgvi yaav. hvrel svhiin huliig ni tairah baisiim hahahaha ..... geed . choijoo tserenbataa 2 namiin hural deer huhrulduj suusan . sayhan .... esergeeree choijoo uuruu huluu tairuulchih shiv . hahahaha. bvvr tserenbat ni choijoogiinhoo huliig tairah tushaal unshij suuh yum . hahahahahaha
ds · 2019/08/13
Erunhii gants unen ug unaglaa deeshee garch bgaa buhen zuvhun uurtuu ashig honjoo oloh chin huseltei bdag n unen tiimdee ch mungu bie ee zaran bj deeshee garch bgaa .garaad hoorondoo nairch ulsiig hunturch huvalz boltloo marialj bn .
matilda · 2019/08/13
Зочин · 2019/08/13
Намайг сонгоод өгөөч намайг л сонгоорой гэж гуйгаад үхэх гээд байхаар нь үхчихийн бол уу гээд сонгочихсон нь буруу болжээ чухам. Энэнээс хойш муу шаар Чойжилсүрэнг үхүү л үхжил байг гээд хаячихяаа чухам зүгээр
Зочин · 2019/08/13
Харваас тэнэг гарыг сонгосон ард бид бас тэнэг
Нутгийн иргэн · 2019/08/13
КККККК ЗААВАЛ ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ ГЭСЭН УЧИР ӨШӨӨРХӨЖ ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН УУРХАЙГ ЗОГСООЛОО ГЭЖ СУРТАЛДААД БАЙХЫН ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ШААРДЛАГЫГ БАРАГ ДУРДАХГҮЙ БАЙГАА НЬ ЭНХМАНДАХ ЕР НЬ УХАХ ЁСТОЙ ТАЛД БАЫГАА БИЧЭЭЧ БАЙХНЭЭ
Нутгийн иргэн · 2019/08/13
Чойжилсүрэн Увс нутагтаа очоод ухаад ашгаа олоод мөнгөө олоод амьдараач дээ. Заавал манай нутагт ирж ухаад байгаль орчин сүйтгээд байхын хэрэг юу байна