Жүжигчин А.Ганчимэгийн "өөрчлөлт" /фото/
2019/08/15
“Хэцүү анги” телевизийн олон ангит уран сайхны киноны эрх Зулаагийн дүрээр үзэгчдээс өндөр үнэлгээ авсан жүжигчин А.Ганчимэгийг өдгөө үзэгчид сайн танина. Тэрбээр 2010 онд СУИС-д суралцан жүжигчний мэргэжил эзэмшсэн нэгэн. Олны танил болох алхамаа УДЭТ жүжигчнээр ажиллаж тавьсан. Гэвч удалгүй "Хувьсал" продакшны жүжигчин болсон гэдгийг түүний тоглосон дэлгэцийн бүтээлийг шимтэн үзэгчид сайн мэднэ. Түүний тоглосон "Помогите нам 2” буюу “Хуваарьгүй нислэг”, “Хэцүү анги”, “Амьдралын амт” Нэг хоёрын гурав аа “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, "Рашаантын 18", "Зүрхээр наадагч", "Атганд үлдсэн эрдэнэ", "Наран мандах нутаг" зэрэг олон кинонд дүр бүтээсэн авьяаслаг залуу жүжигчин. Одоогоос зургаан жилийн өмнө Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан түүний анхны кино зохиол маш их асуудал дагуулсан гэдэг. Учир нь яруу найрагч Х.Тэргэл "Зүрхээр наадагч” кинонд миний ах дүүсийн Эрхэс, Тэргэл, Ялгуун, Энхжин нэрийг ашиглахын зэрэгцээ аавын минь бидэнд бичсэн Эрхэс тэнгэрт Тэргэл саран Ялгуун сайхнаар Энхжин мандмой” гэсэн шүлгийн мөрүүдийг ч бас зөвшөөрөлгүй ашигласан байна. Иймд тус киноны зохиогч, уран бүтээлчдийг оюуны өмчид зөвшөөрөлгүй хандсан гэж гомдол гаргахаа мэдэгдэж байна” хэмээж олныг шуугиулсан удаатай. Тэгвэл эл асуудал өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй гэдэг.
Хамгийн сүүлд "Халуун зүрх" киног жүжигчин Д.Ганцэцэгтэй хамтран бүтээсэн. Уг киноны зохиолыг тэрбээр бичсэн бөгөөд гол дүрд нь тоглосон. Анх үзэгчдийн танил болж байсан төрхөөсөө хэр өөрчлөгдсөн бол түүний гэрэл зургаас сонирхуулж байна.
1