Фото: Ю.Цэдэнбалын гэргийн дүрийг бүтээсэн Екатерина Коббатай танилц
2019/08/16
УИХ-ын гишүүн, яруу найрагч Ж.Мөнхбат, “Хүмүүн” фильмтэй хамтран Монгол Улсын маршал, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар Ю.Цэдэнбалын туулж өнгөрүүлсэн амьдралыг харуулсан “Түүх мартахгүй” уран сайхны киног бүтээхээр болсон билээ. Тэгвэл уг киноны зураг авалтын мотор өнгөрөгч долдугаар сард дуугарсан юм.
Уг киноны Ю.Цэдэнбалын бага залуугийн дүрийг залуу жүжигчин Э.Саруул, ахимаг үеийн дүрийг төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар нар амилуулна. Мөн гэргий Анастасия Ивановна Филатовагийн идэр насны дүрд ОХУ-ын залуу жүжигчин Екатерина Кобба (Оросын телевизийн “Мөр” олон ангит кинонд гол дүр бүтээсэн) тоглохоор сонгогдож тоглож түүний зураг авалт дууссан байна. Нутаг буцсан ОХУ-ын залуу жүжигчин Екатерина Коббагийн гэрэл зургаас сонирхуулж байна.
О.Ариун