Сэтгэлд сэвтэй амьдрал эргэж эвлэхэд их хэцүү юм
2019/08/17
Сайн байна уу урт ч гэсэн хамаагүй бичихээр шийдлээ. Би одоо 25-тай, нөхөртэйгээ хамт амьдраад 5н жил болжээ. Энэ хугацаанд их л юм үзсэн жаргал зовлон аль аль нь мэдээж залуу хүмүүс хаа нэг муудаж сайндах нь байдаг.
За гол асуух зүйл минь бид 2 энэ хугацаанд маш олон удаа салж нийлсэн яагаад гэхээр манай нөхөр намайг юм л бол орхиод явчихдаг. Би тэгээл ард нь хүүхэдтэйгээ хоолтой хоолгүй төрөөд гамаа алдаад хүртэл үлдэж байлаа. Их л хайртай байж, хадам ээждээ зодуулсан ч нөхрөө уучлалт гуйгаагүй байхад нь л уучилна, төрсөн дүүд нь зодуулаад байж байхад дүүгээ өмөөрөөд бороон дунд хүүхэдтэй минь орхиод гүйгээд явж байхад нь хүртэл эргээд ирэхийг нь хүлээгээд ирэхээр нь хэд 3 гомдоллож байгаад л нийлчихнэ.
Мэдэхгүй надад нөхрөөс минь өөр тулж түших ах дүү аав ээж байхгүй байсан болохоор би ч нөхрөө даврааж нөхөр ч бүр сурсан байх. Бид 2-ын гол муудалцдаг шалтгаан намайг гэрээс гаргаж ажил хийлгэх нь битгий л банк ороод ирэхэд хардана хадмууд амьдралд орно. Тэгээд л өөрөө албатай юм шиг дэмий тэнэж2 ирчихээд намайг хардаад л үргэлж л үгээр идээд огт дуугүй байхгүй тэврэлдээд хэвтсэн ч намайг хэмлээд л. Чи сэтгэлд нь сэв хийсэн үү гэж үү үгүй 2 хүүхдийг минь нэг цаг ч надад хараад өгөх хүн байхгүй байхад юун хүнтэй учирч уулзах. Яагаад хардаад байдын гэхээр манай аав минь ээжийг байхгүйд.......... гээд л нэг удаа хэлж байсан. Тэгж ингэж явсаар өнгөрдөг өвөл эмнэлэгт эргэлтгүй 4 удаа хэвтлээ багыгаа аваад томыгоо аваад харах хүнгүй учир гэхдээ нөхөртөө хайртай санасан хэвээр л байв ингэж явсаар өвөл бид 3 дээр цагаан сараар гуйлгаж ирчихээд танайд бууз алга аа гээд хаяж явсан өдрөөс миний сэтгэл явчихсан.
Нөгөө эмэгтэй хүн тэвчиж дуусаад гэрээсээ явдаг гэдэг шиг. Тэгээд нэгэнт хайргүй болсон болохоор тэрнээс гуйлгүй өвөлжин айлаар амьдраад одоо л нэг орох оронтой амьдарч байна. Харин гуйлгүй хаясанд нөхөр маань араас өдөр шөнөгүй залгаж одоо л уучилвал та 3ын төлөө л амьдрана гээд 2 сар гуйсаны эцэст нийллээ 2 хүүхдээ аавтайн байлгахын тулд. Тэгээд нийлээд удаагүй байтал бид 3с явахаараа өмнө нь явалдаж байсан хүүхэн дээрээ очдог бүр тэрнийгээ хадмынд аваачсан байгаа юм.
Хамт байсан хугацаанд хайргүй болсон нь мэдрэгдээд хэцүү байсан нөхрийгөө огт хүсэхгүй жирэмсэн цүдгэр эхнэрээ айлд хүртэл хүүхэдтэйн хамт орхиж явахад дүүтэйгээ нийлж хүртэл зодож байсан нь бодогдоод л тэгээд одоо нэгэнт нийлсэн гээд тэвчсэн дотроо үзэн яддаг байсан ч гаднаа 2 үрээ бодон үргэлж инээсээр. Одоо ахиад л хаяад явсан байна гэхдээ би одоо сэтгэл зүрх минь санахгүй байгаа ч 2 хүүхдээ харахаар шантарчихаад байх юм. Бас 2 жоохонтой надад энэ өвөл маш хэцүү санагдаж байна.
Яавал би энэ хэсэгхэн зуурын асуудлыг давж гарах уу одоо хүлээж авмааргүй байна аа. Нэг ч удаа найз нөхөд гэж гарахгүй байхаар улам цагдаад гар хүрэх энүүхэнд гэхдээ согтуу биш эрүүл байж үргэлж үгээр малтаад байхаар сэтгэлд хэцүү юм. Өвөл надад хоол авчирч өгж байсан эмнэлгийн манаач ахын хэлсэнээр одоо ингэж хаяж явдаг хүн насны эцэст хань болох уу сайн бодоорой гэсэн үг толгойд орж ирэх юм амьдралын ихэнх хэцүү үед би өөрөө л ганцаараа давах юм нөхөр гэж бэлэгдлийн чанартай.
Би өөрийгөө өөгүй гэхгүй ээ орж ирэхэд нь гэр нь цэвэрхэн хоол нь амттай яах уу хүүхэд байхад аав минь уудаг байсан болохоор нөхрөө архи уухад нь хэрүүл хийж аашилна. Сэтгэлд сэвтэй амьдрал эргэж эвлэхэд их хэцүү юм. Яаж энэ хэсэгхэн үеэ давах вэ ганцаараа болохоор 2 хүүхдийнхээ нүдэн дээр уйлчих гээд байх юм
zochin · 2019/08/24
Hezeech zasrahgvi orhi hay zailuul tegeedl boloo..Taiwan amidar.
Зочин · 2019/08/23
наадах чинь хэзээ ч засрахгүй, горьдсны гарз
Zochin · 2019/08/23
Hogiin archaagui erchuud olon bolj nas zaluu bga deere salsan ni zov shu.
Зочин · 2019/08/23
Nowshiig hayach yun uilah nulims gargahad hairan bn setgeliin tenheetei bai
odoo · 2019/08/23
odoo bolio haya ooroo zytge
D SEDED · 2019/08/22
Haramsaltai emegtei hun une tsenetei hadagtai guilgaagui bol iim boldog hugjij bui orni bas 1 dogoldol er emgui amidrah uhaan zaalgaagui ussun
Zochin · 2019/08/20
Sal sal. Hunii hogiin zan hezeed ch garch irj l bdag yum shig bgan. Odoo 2 huuhdiinhee tuluu l amidar. Uur huntei suuj, huuhed gargaad ch yadagiin
G@NG · 2019/08/19
Shuud sal, boli, haya muu teneg, setgelgui, hogiin, hun chanargui, malnaas dor muu novshiin, lalariin pizda-g, yah gej iim novshiin, adgiin shaar, niigmiin shaar pizda-tai niildeg yum, bas deerees ni iim lalariin pizda-tai niilsenee medehgui yah gej huuhed tsuvuulaad baidag yum, chi ch gesen erthen bur musun salahgui teneg l bna daa pizda gej.....
egch · 2019/08/19
Sal uur zam chamd alga daa uuriinhuu yne tsene,hen ve gedgee naad hundee medryylj chadaagui davraasan chinii muugiinh odoo arai uuruur l amidrah heregtei chi huuhduudee bodoj bn geed buur dorduulj bn harin ch muu esteg bsanaas bhgui bsan ni deer shuu.
Зочин · 2019/08/19
Амьдралаа эртхэн бодсон нь дээр шүү. Ийм хүн хэзээ ч засрахгүй чамд хань, үр хүүхдэдээ эцэг болж чадахгүй. Чи залуу чадалтай байхад чинь ингэж доромжилж байгаа юм чинь хөгшрөхөөр чинь өөрөө хөгшрөөгүй юм шиг л дээрэлхэж доромжилно ш тэ. Юун хайр сэтгэл вэ. Сэтгэлийн амар амгалан бол хамгийн дээд жаргал. Хоолтой хоолгүй 2 хүүхэдтэйгээ сэтгэл амар амьдар. Хүүхдүүдээ өнчрүүлэхгүй гэж ийм хүний оронцогтой байгаад байвал хүүхдүүдэд чинь муу үлгэр дууриал болно. Хүүхдүүдээ цэцэрлэгт өгөөд цэвэрлэгч ч болтугай хий.
зочин · 2019/08/18
Бие эрүүл эрхтэн бүтэн байхад даваад гардаг асуудал хорооныхоо нийгэмийн ажилтанд ханд сэтгэлийн хаттай бай ийм хүн чамд хань болохгүй нь ойлгомжтой. Амжилт урагшаа чи чадна дүү минь.
эмэгтэй · 2019/08/17
ийм залуу хань болохгүй ээв салсан дээрээ л сал, 2 хүүхдээ бодлоо гээд амьдрал болохгүй ш тээ, би бас ийм нөхөртэй байсан
Zochin · 2019/08/17
Duu mini erthen amidralaa bod, odoo beleg temdeg tudii hun chamd hani bolohgui. Zoriglood 2 huuhdee avaad amar amgalan amidar. Niigmiin halamjiin mergejiltentei uulzaj, zuvluguu av. Amjilt husie.
мммммммммммм · 2019/08/17
Охин минээ ингэж амьдрахгүй ээ. Хүүхдүүдээ бодоод өөрийгөө бодоод зүгээр л урагшаагаа хараад л алх наад нөхөр чинь чамд хань болохгүй хүн байна. Эргэж ирэх болгонд н чи хүлээж авсаар байгаад давраачихсан энэ ингэж л байдагийн гэсэн хандлагаар хандаж байна. Нас залуу байгаа дээрээ холдсон дээр байх өө.