Сурагч болсон Нара
2019/08/19
Дуучин М.Нарантуяа буюу Нара 1983 оны аравдугаар сарын 19-нд төрсөн. Тэр эцэг, эхээс тавуулаа бөгөөд айлын хоёр дахь хүүхэд. Харин өдгөө хөөрхөн хүүгийн хамт зөгийн аж ахуйн эрхэлж буй.
Тэрбээр дуулахаас гадна жүжиглэх авъяастай бөгөөд “Хувилгааны эрэлд”, “Зөрлөг”, “Би ээж болмоор байна” зэрэг дэлгэцийн бүтээлүүдэд тоглосон гэдгийг үзэгчид андахгүй. Дуучин Нара хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах бүхий л асуудлаар байр сууриа илэрхийлж, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог. Тэгвэл үргэлж л бусдад туслахаар хөөрцөглөж явдаг Нара саяханы нэг өдөр "сурагч насандаа эргэн очжээ. 10 жилийн сургуулиа төгсөөд хэдийнээ 20 жил болсон гэнэ. Ийнхүү ангийнхан 20 жилийн ойгоороо уулзаж, баяраа тэмдэглэсэн ажээ.
Шшш · 2019/08/20
Азгуй бас муухай