Энэ зөв шийдэл мөн үү?
2014/03/14
Би одоо 28 настай. Сэтгэл санаа үймрээд та бүхэнд анх удаа хандаж байна. Нөхөртэйгөө 2005 оноос үерхэж эхлээд 2012 оны 7 сард хуримаа хийгээд тусдаа гарсан. Би одоо 3 сартай жирэмсэн.
Гэтэл миний олон жил үерхэж бие биенээ сайн ойлгодог гэж бодож явсан нөхөр маань хурим хийснийхээ сарын дараахан хамт ажилладаг эмэгтэйтэй харилцаанд орж хүүхэдтэй болсон боловч савны гадуур жирэмсэлт болоод хагалгаанд орж байсан, хоорондоо холбоотой байдаг мэдээллийг саяхан олж мэдээд маш их сэтгэл санааны хямралд ороод байна. Гэвч манай нөхөр “Тэр бид 2 зөвхөн сексийн хамтрагч төдий тэр чинь гэр бүлтэй би гэр бүлээ алдмааргүй байна” гээд уйлаад гуйх юм. Би нөхрөө утсаар тэрэнтэй яриулаад хажууд нь сонсохоор нөгөө хүүхэн нь бид хоёр арай өөр харьцаатай тийм биз дээ гээд яриад байх юм. Манай нөхөр болохоор чи бид хоёрын хооронд юу ч байхгүй гээд л яриад байсан. Би хэдий хажууд минь тэгж ярьсан ч итгэхгүй байна. Миний олон жилийн итгэл найдвэр эвдсэн нөхрөө бодохоос би үзэн ядаад байх боллоо. Би үнэндээ нөхөртэй л хамаг юмаа зориулж эмэгтэй хүн болсон. Үнэндээ бол секс хийхэд их өвдөлттэй байдаг болохоор үргэлж хийхийг хүсдэггүй байсан маань тэрэнд нөлөөлсөн юм болов уу. Тэр хүүхэнтэй нь ярьж үзсэн чинь Юун сүртэй юм бид 2-ын хооронд зөвхөн секс байсан. Чи нөхрөө мэдээгүй байж бараг хохь чинь гээд байх юм. Би үнэндээ нөхрөө ээлжийн ажил хийгээд ядарч байгаа амраг гээд л шөнө хэдэн цагт ирсэн ч хоол хийж өгч, ээлжнээс буугаад ирж хэдэн цаг унтсан ч эвий дээ гээд л хайрладаг байлаа. Гэхдээ ингэж байж болохгүй хүүхэдтэй болъёо гэхэд ядарч ирсэн байхад гаж донтон шиг хүн унтуулахгүй юм гэж уурладаг байлаа. Гэвч тэр жижүүр дээрээ тэрэнтэйгээ жаргаж ирээд ядраад л унтаад байдаг байж. Бид 2 сард 1-2 удаа л унтдаг ядаж жирэмслэх өдрүүдээ ч тааруулж унтаж чаддаггүй байсан 2 хүн яаж хүүхэд гаргах вэ дээ. Гэвч нөхөр 11 сард өөр ажилд шилжээд тэрнээсээ холдоод л 12 сард хүүхэдтэй болоод бөөн баяр байж байтал тэр хүүхэн нь утасдаад манай хүн худлаа хэлж чадалгүй баригдаж бөөн хэрүүл болоод нөхрөө үзэн ядаад байх юм. Тэгээд ч тэр хүүхэн бид 2-н хурим дээр ирж байсан гэр бүлтэй байж яаж ингэж чадаж байнаа. Одоо бол шүүхээр ороод гэр бүлээ салгасан хүүхэдтэйгээ байгаа юм шиг байна.
Хүмүүс минь би үүнийг тэвчиж, хүүхдээ бодоод аятайхан тээгээд төрүүлэх юмсан гэж маш их шаналж байна. Ийм үед яавал дээр вэ? Би тэр хүнтэй холбоогүй болсон гэдэгт итгээд амьдарч чадахгүй нь… Хүмүүс минь шинээр гэр бүл болж амьдрал зохиож байгаа нэгнээ битгий уруун татаж байгаач дээ. Би нөхрөөсөө салмаар санагдаад байна. Энэ зөв шийдэл мөн үү? Одоо бол аавындаа ирчихээд байж байна. Намайг доромжлолгүй зөвөлгөө өгч туслаач.