Цусаа хандивлаж хэн нэгэнд амьдрал хайрлая
2014/03/14
Дэлхийн цусны донорын өдрийг угтан “Аюулгүйцус-Эхчүүдийг аварна” уриан дор сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх 3 сарын аяныг Монголын Залуучуудын Холбоо, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар тухайн улс орны хүн амын 3% нь байнга цусаа бэлэглэдэг байхад улс үндэстнийхээ цусны хэрэгцээг хангана гэж тооцоолдог бол манай улсад энэ үзүүлэлт дөнгөж 0,74% байдаг. Дэлхий дээр өдөр бүр 800 эмэгтэй төрөлт болон төрөхийн хүндрэлээс болж эндэж байна. Эдгээр эндэгдлийн ихэн ххувь нь хөгжиж буй оронд тохиолдож гол шалтгаан нь төрөхийн болон төрсний дараах цус алдалт эзэлдэг аж.
Цусны албаны хэмжээнд донорын тоо болон цус, цусан бүтээгдэхүүний йлдвэрлэлийн хэмжээ 2 дахин өссөн ч хүн амын дунд төрөхийн хүндрэл, осол гэмтэл, хорт хавдар, төрөлхийн цусны эмгэгүүд болон бусад өвчлөл нэмэгдэж, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал гэх мэт шинэ технологи нэвтэрч байгаа юм. Мөн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны тогтолцооны эмгэг, хавдар, гэмтэл, хордлого, гадны шалтгаан эзэлж байгаа нь цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ өсгөх хүчин зүйл болж байна. 2013 онд улсын хэмжээнд нийт 20700 донор цусаа өгч, Улаанбаатар хотод 15 295 /73.9%/ донор, хөдөө орон нутагт 5405 донор цус өгч нийт 10 нэр төрлийн 57 600 нэгж цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. Улсын хэмжээнд цусаа бэлэглэдэг донорын тоог 1-2 хувьд хүргэхийн тулд 8000-16000 цусыг нэмж цуглуулснаар цус, цусан бүтээгдэхүүний хангамж сайжирна. Иймд залуучуудыг сайн дурын авлагагүй цусны донорын эгнээнд нэгдэнэ үйлсэд уриалж, манлайлах, сурталчлах, залуучуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, цусаа бэлэглэх аяныг зохион байгуулж байгаа юм.Аяны нээлт Өнөөдөр Монголын залуучуудын холбооны Залуучуудын нээлттэй танхимд боллоо. Харин хөдөө орон нутагт Монголын Залуучуудын Холбооны 21 аймгийн салбар холбоодоор дамжин аян өргөжих юм. Их дээд сургуулийн оюутан залуус цусаа хандивлахаар ирж байлаа. Залуучууд та бүхний бэлэглэсэн цуснь цусны эмгэгтэй өвчтөнд, хагалгааны ширээ дээр амьдрал-үхлийн заагт байгаа өвчтөнд, төрөхийн хүндрэлээс амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа эхчүүдэд амьдрал бэлэглэнэ.