Ц.Мянганбаяр: Миний бие зүгээр байгаа. Намайг үхүүлэх сонирхолтой хүн их байх шиг байна
2019/08/23
Сүүлийн үед уул уурхайн лицензийн асуудал олны анхааралд ихээр өртсөн нь ерөнхий сайд У.Хүрэлсүх хэд хэдэн газрын лицензийг цуцлах үүрэг өгснөөр энэ асуудал өндөр авсан билээ.
Ерөнхий сайдын үүргийн дагуу 19 компанийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан. Уг цуцлагдсан тусгай зөвшөөрлүүд дотор “Монгол газар” ХХК-ийн захирал Ц.Мянганбаярт хамаарал бүхий 13 лиценз багтсан мэдээлэл гарсан. Энэ мэдээллийн дараахан буюу тухайн өдрийн орой /2019.08.21/ цахим орчинд “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр ухаан алдан эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл тарсан билээ.
Энэ талаар “Монгол газар” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр “Өдрийн сонин”-д өгсөн тодруулгадаа “Намайг үхүүлэх сонирхолтой хүмүүс байх шиг байна. Миний бие зүгээр байгаа. Засгийн газар уул уурхайн лицензийг хураагаад авч болно. Гэхдээ би ашиглалтын лицензийг хууль журмын дагуу Засгийн газрын харьяа агентлагийн зөвшөөрлөөр авсан. Тэгэхээр эрх цуцлагдсан бол нөхөн олгогдох асуудал яригдана шүү дээ. Засгийн газар үүнийгээ мэдэж шийдвэр гаргасан байлгүй дээ” гэсэн байна.
adiidvv · 2019/08/28
adiidvv
Зочин · 2019/08/26
Юу гэж үхүүлэхийг хүсэх вэ дээ. Харин бизнес хийж ашиг хонжоо олохыг нь хориглох ч хүсэл байхгүй билээ. Зөвхөн шудрагаар ажиллах эх орон, газар шороо, элгэн түмэндээ хор хүргэлгүй зөв шудрага ажиллаасай билээ л гэж хүснэ.
Зочин · 2019/08/23
чамайг монголын ард түмэн бүгд үхүүлэхийг хүсч бн
Ккк · 2019/08/23
Алт биш алцгар жингэрээ боддоо чаавас