Нэгдүгээр эгнээнд зогссон автомашиныг ачиж олсон орлогоороо "Зогсоол" барья
2014/03/15
“Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээ авах тухай” НИТХ-ын 2012 оны 2/08 дугаар тогтоол гэж гарсан. Уг тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дэргэд тусгай зориулалтаар тоноглогдсон гурван төрлийн ачигч, чирэгч автомашинуудыг төсвийн хөрөнгөөр худалдан авч энэ ажлыг хэрэгжүүлэх бэлтгэл ажиллагаа бүрэн хангагдсан. Өнөөдрийн байдлаар нэгдүгээр эгнээнд зогссон автомашиныг ачиж байгаа.
Энэхүү арга хэмжээ хэрэгжсэнээр замын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар ачиж зөөвөрлөн авто замын зорчих хэсгийг чөлөөлж, хамгаалалт бүхий журмын хашаанд хийх болон хяналттай төлбөртэй зогсоолд дугуйг зориулалтын цоожоор түгжин тавьж, төлбөр хураамжийг бэлэн бусаар хийх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж иргэдэд замын хөдөлгөөний ухамсар соёлыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой гэж үзсэн. Гэхдээ зөвшөөрөлгүй газар тавьсан автомашиныг ачиж, журамлах ажил хэт бизнес тал руугаа орчихсон гэж хэлэхэд болно. Ийн хэлэхийн учир нь машинаа журамлуулсан жолооч нар сүүлийн үед их л бухимдах болсон. Тэдний уурлаж бухимдах нь нэг талдаа зөв ч юм шиг. Учир нь нийслэл хотод тэр тусмаа хотын төвдөө автомашины зогсоол ховор байгаа юм. Ихэнхи зогсоол нь төлбөртэй болж орхисон. Мөн машинаа ачуулсан жолооч нар 70-80 мянга төгрөг төлж машинаа буцаан авдаг.
Нэг тоо бодож үзье, Өдөрт дор дундажаар 20 машин ачлаа гэхэд 1,600 мянган төгрөгийн орлого орж байгаа юм. Энэ бол бага мөнгө биш. Зөвхөн энэ оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс хойш замын хөдөлгөөний удирдлагын төвийн 11 машин 2379 автомашиныг нэгдүгээр эгнээнээс ачиж журамласан гэсэн мэдээллийг өгсөн. Үүнийг бодож үзэхэд 190 сая 320 мөнгө болж байна бас л их мөнгөний асуудал ард нь явж байгаа. Мөн зарим жолооч нар ачуулсан өдөртөө машинаа авч чадахгүй хонуулж авахаар мөн л хонуулсан өдрийг мөнгийг нэмж төлдөг. Одоо харин энэ олсон орлогоо хувийн компаниудын бизнес болгочихоосоо өмнө автомашины зогсоол барьчихмаар санагдах юм.
Сүүлийн үед жолоч нарыг отож байгаад машинын ачиж байгаа гэх асуудал ихээр гарах болсон. Хотын төвдөө дээрх олсон орлогоороо бага ч гэсэн тооны машин зогсох зогсоол барих шаардлагатай. Хуучин байсан хэдэн машины зогсоол нь бүгд төлбөртэй зогсоол болж хувирсан гэдгийг хүн бүр мэдэж байгаа биз ээ.
Х.Даваа
Зочин · 2014/03/16
Achaad bai ter mogooroo zogsool barih zovasuudal
Зочин · 2014/03/16
tov zamiin 1-r egnee bugluj tavisan bol achaad bai zuv .bas buxiin urguunuus uragsh bairnii dunduurx zamiin egnee bugluud gertee orson setgelgui xumuusiin mashiniig bas achix xeregtei neg xun busdiigaa booj gertee orson bol orosd bolon gadaadad busad n mashiniig n chuluugaar shiddeg chuluugaar zurdag xadaasaar zuraad ungurdug jisheetei manaix denduu enerengui xoni ymaa belcheert baigaa shig baixaar davraad egnee bugluud taviad bna
Зочин · 2014/03/16
СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, төрөл бүрийн фермер, газар тариалан эрхлэх боломжтой эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас: 99084179