МҮСБХ-ноос зохион байгуулдаг Үндэсний Супер лигийн аваргын төлөөх цувралын дөрөв дэх тоглолт "Спортын төв" ордонд болж өндөрлөлөө.

Гурав дахь тоглолтын дараах байдлаар  “Хасын хүлгүүд” ээлжит хожлоо авснаар цувралыг 3:0-ээр тэргүүлж явсаар тун өрсөлдөөнтэй болж 2013-2014 оны улирлын "Үндэсний аварга" багаар "Хасын хүлгүүд" тодорлоо.

Энэ удаагийн лигт нийт долоон баг дөрвөн сарын турш тун ширүүн өрсөлдсөний эцэст, аваргын төлөө “Сүхбаатар SBL Хасын Хүлгүүд”  болон “УБ Альянс Тех ШУТИС-ийн Харцага” багууд шалгаран үлдсэн юм. 

“Сүхбаатар SBL Хасын Хүлгүүд”  өрсөлдөгчөө 107:98 харьцаатай буулган авч “Үндэсний аварга”-аар 4 удаагаа эрхэм хүндтэй цолны эзэд боллоо. 

Энэ удаагийн  тоглолтонд Т.Санчир 33 оноо, 10 самбар, 6 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлсэн юм. Мөн Б.Билгүүн 25 оноо, 8 самбар, З.Дэлгэрням 18 оноо,6 самбар, О.Сэргэлэн 13 оноо, 5 самбар, Horace Bond 10 оноо, 11 удаа самбараас бөмбөг авсан юм.

Д.Ана