Модель бүсгүй охидуудыг зардаг нэгэн байжээ
2019/08/27
48 настай Лилиано дел Кармен Кампос гэх Колумбийн модель бүсгүй хүний наймааны сүлжээний гол толгойлогч байсныг хууль хүчний байгууллагынхан тогтоожээ.
Загвар өмсөгч гэх энэ сайхан бүсгүй мэргэжлээрээ халхавч хийж, насанд хүрээгүй охидыг бусдад хүчээр биеийг нь үнэлүүлдэг байжээ. Түүнийг гол хэрэглэгч нь нэртэй бизнесмен, улс төрч, олны танил эрхмүүд байсан аж. Ла Мадам гэх хочтой түүнийг одоо хамт гэмт хэрэгт холбогдсон 17 хүний хамтаар хорих газар саатуулсан байгаа юм.
Хэргийг шалгалтын явцад эдгээр бүлэг этгээд нь насанд хүрээгүй 400 гаруй охиныг чинээлэг хүмүүстэй уулзуулан хүчээр биеийг нь үнэлүүлсэн гэх хэрэгт холбогдоод байна.
Мадам гэгч модель бүсгүй ядуу амьдралтай охидод тусалж байгаа нэрээр өөртөө татан үүнийхээ дараа загвар өмсөгчөөр ажиллахыг санал болгодог аж. Түүнчлэн насанд хүрээгүй охидод хуурамч бичиг баримт гарган өгч тэднийг 18 настай хэмээн бусдад итгүүлэн зардаг байжээ.