Лу.Гантөмөр хүү Японы боловсролыг гутааж байна!
2014/03/16
Одоогоос яг арван жилийн өмнө УИХ-д нэр дэвшигч нэг хүү гэр хорооллын сонгогчидтой уулзаад “гишүүнээр сонгогдвол энэ гэр хороололд чинь амьдарна” гэж ам бардам амлалт өгч байсан нь хэн бүхэнд их л содон үйл явдал байж билээ.
Хүүгийн зорьсон ажил сайхан бүтэж, эрхэм гишүүний суудалдаа ч заларсан. Харин хүү гэр хороололд гэрээ барьж, усаа зөөгөөд амьдарсан гэж түүнээс хойш лав дуулдаагүй юм. Тэр хүү бол өнөө цагийн архаг гишүүн, сайд Лу.Гантөмөр байсан билээ.
2012 оны сонгуулиар Лу.Гантөмөр манай тойрогт дэвшихээр ирэв. Түүний өмнөх бардам амлалт яах вэ. Тэр үед хүүхэд байсан хөөрхий минь. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн, одоо ч дэврүүн бодол, сэтгэл хөдлөлд автдаггүй тулхтай эр болсон гэж бодож байв. Тэгээд ч дэд бүтэц муутай гэр хорооллоос төрийн ордонд ирэх гэж багагүй цаг, ажлаа алдах байсан байж болох шүү дээ. Хамгийн гол нь энэ хүү их зөв юм ярьдаг байсан юм. Үнэтэй жийп унадаг дарга, сайд нар түмний мөнгөөр тансаглаж байгааг таслан зогсоож, улсын төсвийг хэмнэх хэрэгтэй гэхчлэн их л шударга, зөв зүйтэй санаа, санаачлага гаргадаг байв.
Лу.Гантөмөр гишүүн дахин сонгогдлоо. Түүний нам сонгуульд ялалт байгуулж засгийн газраа байгуулав. Гантөмөр хүү гишүүн төдийгүй шинэ засгийн газарт боловсролын сайд болжээ. Энэ салбарт ажиллаж, түмний хүүхдүүдтэй холбоотой явсан миний бие үүнд баярласан гэж яана. Гантөмөр гишүүний бусдаасаа онцгойрох нэг давуу зүйл нь түүний боловсрол байсан. Тэр дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй, техник технологиороо тэргүүлэгч Япон улсад боловсрол эзэмшсэн хүн шүү дээ. Үүнийгээ ч ярих дуртай юм билээ. Бүр Японд оюутан болж очоод яаж хөглөж байснаа хүртэл телевизээр ярьж байсан.
Япончууд бол хөгжлийн өндөр түвшинд хүрсэн, ёс суртахуунтай ард түмэн гэдгийг олонтаа дуулсан, үүнд итгэдэг болохоор Японд боловсорсон энэ хүү одоо л авлига, муу муухайд автсан манай боловсролын салбарыг ёстой нэг өөд нь татна гэдэгт ихэд итгэж байв. Боловсролын салбар нэг хөл дээрээ босоод авбал ядарч зүдэрсэн улс орон минь ч бүхэлдээ сэвхийтэл өндийн босно доо. Харин одоо зөв зүйтэй юм дуугардаг, өндөр хөгжилтэй улсын боловсрол эзэмшсэн, мэдлэг, ёс суртахуунтай овоо хүү энэ салбарыг залуурдах нь ээ.
Гэвч одоо энэ хүүгийн талаарх миний сайхан бодол ор мөргүй алга болжээ. Ажил хийж байгаа хүнд алдаа, дутгадал байлгүй яах вэ. Гэвч энэ Гантөмөр сайдын хийж буй ажил нэг л биш.
Тэр түмний мөнгийг хэмнэнэ, дарга нарын тансаглалыг зогсооно гэсэн нь лав үгүй байжээ. Юуны түрүүнд түүний ханцуй шамлан орсон нэг ажил нь сургуулийн хүүхдийн дүрэмт хувцасыг өөрчлөх байв. Түүнээс өмнө ядарсан бидэн шиг хүмүүс боломжийн үнэтэйг нь сонгож аваад үр хүүхэддээ өмсүүлж болоод л байсан юм. Гэтэл боловсролын сайд “үндэсний үйлдвэрлэл”-ээ хөгжүүлнэ, нэг хэсэг тусгай хүмүүст л бүх дүрэмт хувцасны тендер өгнө, эцэг эхчүүд чанартай материалтай хувцасаа өндөр үнээр ав гэж шаардав. Ингэхэд үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэх нь боловсролын сайдын хийх ажил юм уу? (миний санахаар үйлдвэр хариуцсан сайд нь Гантөмөрөөс өөр хүн бий). Харин өндөр үнэтэй авсан, ач, зээ нарын дүрэмт хувцас тэдний ярьсанчлан тийм чанартай эд биш байсан юм. Гантөмөр биднийг “чанар” гэх сайхан үгээр хуурчээ.
За энэ мэт ажил яах вэ. Түмний мөнгө үрэгдээд л өнгөрсөн. Харин гол нь түмний хүүхдийн сургууль боловсрол хэцүүдэв. Энэ салбарт ажиллаж байсан ахмад хүний хувьд хэлэхэд Гантөмөр сайдын боловсролын талаар хийж байгаа ажил нь дэндүү хөнгөн хуумгай, хуурамч, цаг үрсэн, сайхан нэрнээс цаашгүй байна. Түүгээр зогсохгүй түүний хэлж буй үг, үйлдэл нь ёс суртахуунгүй гэж миний бие үзэж байна.
Гантөмөр сайд бүх монгол хүүхдийг “зөв” болгох хөтөлбөртэй гэнэ. Ингэхдээ үүнийгээ дөрвөн жилийн хугацаанд хийнэ гэв үү? Юу гэсэн үг вэ? Одоо миний ач, зээ нар “зөв биш”, харин Гантөмөр сайд тэднийг минь дөрвөн жилийн хугацаанд “зөв хүүхэд” болгох гэж байна уу? Ийм зүйл байж болох юм уу? Би хувьдаа түмний хүүхдүүдийг ингэж зөв, зөв бусаар ялгаварлан үзэж, “сайд байх хугацаандаа хүүхдүүдийг чинь зөв болгоно” гэх нь өөрөө буруу хөтөлбөр гэж үзнэ. Ер нь энэ сайд “зөв” гэж юуг ойлгодог юм түүнийгээ эхлээд бидэнд хэлэх хэрэгтэй.
Гантөмөр сайдаас болж сургуулийн ажил цалгардаж байна. “Авьяас”, “Ном” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж, бүх хүүхдийг авьяастай, номтой хүн болгох гэнэ. Уг нь, төр засгийн аливаа бодлого, шийдвэрт тооцоо, үндэслэл гэж бий. Гэвч эдгээр хөтөлбөр ямар тооцоо үндэслэлтэй нь ердөө ч мэдэгдсэнгүй, тайлбарласангүй. Наанаа их сайхан яривч тэдгээр хөтөлбөрөөр наад зах нь хүүхдийн ямар ямар авьяасыг хөгжүүлж, хүүхдэд ямар, хэдэн тооны ном уншуулах вэ гэдэг нь дэндүү бүрхэг юм.
Миний охин нийслэлийн нэгэн сургуульд багшилдаг юм. Түүний хэлснээр дээрээс хэрэгжүүлж буй “Авьяас”, “Ном” хөтөлбөрөөс болоод багш хүний “хичээл заах” гэдэг үндсэн ажил орхигдожээ. Хичээл заах цагаар сурагчдыг нь элдэв концерт, үзүүлэнгийн юманд бэлдүүлж, багш хүн сурагчдад хичээлээ заах бололцоогоор хангахгүй байгаа гэнэ. Гол нь хичээлийн цаг хороосон тэдгээр ажлаар хүүхдүүдийг бэлдэж, концерт үзүүлэх гэнэ. Ингэхэд сайдтан “авьяас” гэдгийг дуулж хуурдаж, шүлэг унших гэж ойлгодог юм болов уу? Ер нь сайд “авьяас” гэж юуг ойлгодог юм түүнийгээ олонд тодорхой хэлэх хэрэгтэй байв.
“Ном” гэдэг хөтөлбөр нь нэр томьёоны хувьд арай илүү тодорхой ажээ. Гэвч ном хөтөлбөрт хамрагдаж байгаа хүүхдүүд өөрсдөө ном хийж байгаа нь гээд баахан гоёл чимэглэл, гар урлалын зүйлс хийж байх юм. Хүүхдүүд өөрсдөө ном урлаж сурах ёстой гэнэ. Ингэхэд хүүхдүүд ном хөтөлбөрөөр ном уншиж сурах ёстой юу, эсвэл гар урлалын бүтээл хийж сурах юм уу? Сонсогдох нь энэ хөтөлбөрт хүүхэд яг ямар төрлийн ном уншиж, түүнээс юу ойлгох вэ гэдгийг заасан ойлгомжтой удирдамж заавар байхгүй бололтой юм.
Гантөмөр хүүд их итгэж байлаа. Гэвч энэ хүү төсвийн мөнгө дэмийн юманд үрэхгүй, дарга нарыг тансаглуулахгүй гэсэн үгүй байжээ. Япон боловсролтой хүү гарч ирээд Монголын боловсролыг өөд нь татна гэсэн бас л горьдсоны гарз байжээ. Энэ хүү боловсролын салбарыг ажил цалгардсан хуурамч, хоосон лоозонгийн талбар болгов. Япончуудыг ажилч хөдөлмөрч, нарийн нягт тооцоотой, үнэнч, хэлсэндээ хүрдэг ард түмэн гэлцдэг. Гэтэл Японд боловсорсон Гантөмөр хүүд ийм чанар л хамгийн их дутаж байх шиг.
СБ дүүргийн иргэн, ахмад багш н.Нямаа
Зочин · 2014/03/17
Bagshiin deediihen Aviyas hutulburiig ni unelsen sudalgaa hiisen chini ur dungui gej garsan gesen.
Хариулах ·
Устгах
- 0
- 0
Багш · 2014/03/17
Үнэн юм бичжээ, ярих амархан,хийх хэцүү гэдэг дээ. Хичээл заах гэдэг ажил орхигдоод байгаа нь үнэн шүү дээ. Монгол хүүхдийнхээ сурах онцлогийг эхлээд тодорхойлчихоод дараа нь таарах технологи энэ тэрээ сонгосон л баймаар юм. Тэр НОМ, АВЬЯАС хөтөлбөр яахав зохих үр дүнд хүрч байгаа ч багшийн ажилд маш их дарамт үзүүлж байгаа шүү дээ, тэгээд л тайлан тооцоо төлөвлөгөө хөтөлбөр энэ тэр гээд бөөн цаас. Цаасны ажил багш бидэнд дутаагүй шүү
Зочин · 2014/03/17
СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, төрөл бүрийн фермер, газар тариалан эрхлэх боломжтой эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас: 99084179
Moonii bool · 2014/03/17
Muuinii hargis ***shin tarhia ugaalgaad tsaadah chin zavgui baigaa
Зочин · 2014/03/17
Олон хун итгэл алдарсан даа анх их зевм ярьдаг бсан вм ажил алд зерсен