Муур нь нүцгэн зургийг нь цахим сүлжээнд илгээжээ
2019/08/28
27 настай британи загвар өмсөгч Серенна Дероса цахим орчинд нүцгээ зургаа алдсан азгүй нэгэн хохирогч болжээ. Азгүй гэдэг нь түүний муур санамсаргүй байдлаар гар утсан дахь нууц зургийг нь цахим орчинд оруулчихсан аж.
Фэйсбуукээр шинэ машины зураг харж байгаад утсаа цоожлолгүй орхисноор муур нь түүнийг ийн хохирогч болгожээ.
Хэсэг хугацааны дараа эргэн ирээд утсаа хартал түүний цээж нүцгэн зургийг олон нийтийн сүлжээ сайтанд нийтэлсэн байсныг олж харжээ. Түүний хувьд утасны ойролцоо хэн нэгэн байгаагүй бөгөөд гол сэжигтэн нь таван сартай муурын зулзага нь аж. Муурын зулзага утасны дэлгэц дээр гишгэн явахдаа санамсаргүй байдлаар нууц зургийг нь нийтэлсэн гэсэн дүгнэлтийг тэрбээр гаргасан байна.
Би тангараглан хэлье. Би өөрөө энэ зургийг оруулаагүй гагцхүү миний муурын зулзага л ингэсэн. Би утсаа орон дээрээ тавиад доод давхараас аяга цай аваад ирэх хооронд л ийм зүйл болсон байсан. Утасны хажууд муурын зулзага л байсан хэмээн тэрбээр тайлбар хийжээ.
Тэрбээр зургаа яаралтай устгасан ч нэгэнт бусдад түгсэн учир цааш олныг хамран түгжээ.
Hi · 2019/08/30
ЗОЧИН · 2019/08/29
ЗА ДАА ӨРРӨӨ ЭНЭ ХҮҮХЭН АЛБААР ТАВЬЧИХААД САНАМСАРГҮЙ ЯВДАЛ ГЭЖ ҮЗЭЭД БГАА ЮМ БИШ ҮҮ??? ТЭГЖ Л ХАРАГДАЖ БАЙНА