Х.Энхжинд 3,8 жилийн ял оноож тэнсэлжээ
2014/03/16
Өнгөрсөн оны есдүгээр сард "Эра” төвийн багш Д.Солонго Зайсангийн ойролцоо Дамбын Хишгээгийн хүүд зодуулж, хүнд бэртсэн. Түүний нүүрний зөөлөн эдүүд бяцарч, эрүү нь хугарсан мөн биеийн бусад хэсгүүд гэмтсэн учраас "Сонгдо" эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэдэг.
Уг хэргийг эргэн сөхвөл, Д.Солонго нь Х.Энхжинд хандан "Аавынхаа нөмөр нөөлөгт юу ч хийж чадахгүй" гэж хэлснийхээ хариуд зодуулсан гэж эх сурвалжууд хэлсэн аж.
Тэгвэл эл хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд өнгөрсөн сарын 28-нд шүүх байсан ч Х.Энхжинд өмгөөлөгч байхгүй гэсэн шалтгаанаар өнгөрсөн баасан гараг болтол хойшилсон юм. Энэ сарын 14-нд шүүх хурал болж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.4-т зааснаар 3 жил 8 сарын хорих ял оноожээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1, 61.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэлсэн байна.
Х.Энхжин нь хуулийнхны хараанд байж, гадагшаа явах эрхгүй болж байгаа юм. Мөн хорооны цагдаадаа сар бүр очиж бүртгүүлэх хэрэгтэй. Түүнчлэн Захиргааны зөрчил гаргах бол шууд хорих ялыг нь эдлүүлнэ.
Х.Даваа
Зочин · 2014/03/18
үнэнийг нь хэлсэн болоод л ийм хэрэг болж дээ
Зочин · 2014/03/18
үнэнийг нь хэлсэн болоод л ийм хэрэг болж дээ
Зочин · 2014/03/17
huuli mongotoi hund uilchildegu unen yum daa
Зочин · 2014/03/17
amnaasaa bolsiin baindaa chaawaas erguu mal uhsendee zar tawiad bga mal we
Зочин · 2014/03/17
ene neg erguu ar gunt haa saigui zaraa tavih yumaa.zariin site deer taviach
Зочин · 2014/03/17
СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, төрөл бүрийн фермер, газар тариалан эрхлэх боломжтой эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас: 99084179
Зочин · 2014/03/17
Тэнсэлсэн байна гэж юу гэж байгаа юм бэ тэнссэн байна гээч зөв сонсож зөв бичиж сураач
Зочин · 2014/03/17
Тэнсэлсэн байна гэж юу гэж байгаа юм бэ тэнссэн байна гээч зөв сонсож зөв бичиж сураач
Зочин · 2014/03/17
Тэнсэлсэн байна гэж юу гэж байгаа юм бэ тэнссэн байна гээч зөв сонсож зөв бичиж сураач
Зочин · 2014/03/17
****** эр эмийн дээр онгироо залуу байхын