"Мисс Монголиа" холбоо, МҮОНРТ хамтран Олон улсын Миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гоо бүсгүйг шалгаруулдаг удамжлалтай билээ. “Мисс Монголиа 2012” тэмцээнд монгол орны өнцөг булан бүрээс 120 охин оролцсоноос эцсийн шалгаруулалтад авьяас чадвар, оюун ухаан, гоо үзэсгэлэнгээрээ шалгаран үлдсэн гоо бүсгүй бол Дэлгэржавын Долгион тодорсон юм.  Тэрбээр "Монголын мисс" болсноо сонсоод Д.Долгион тайзан дээр баярын нумилс унагаж байсан. Нэгэн ярилцлагандаа “Маш их баярласан учраас нулимс аяндаа гарчихдаг юм байна лээ. Гэхдээ бас олон хүний өмнө байна, тайзан дээр байгаа гэдгээ бодоод асгартлаа уйлж болохгүй шүү гэж өөртөө хэлж байлаа” хэмээн ярьж байсан удаатай.

Мисс Д.Долгион “Miss Mongolia” болон "Miss International 2012" тэмцээнд оролцож байх үеэрээ танилцаж нөхөрлөсөн "Miss Myanmar 2012" Нан Кин Зая Яр-ийн урилгаар 10 сард “Мьянмар” улсыг зорин олон улсын хүмүүнлэгийн ажиллагаанд оролцож байсан билээ.

Энэ жилийн “Miss Mongolia” тэмцээний дэд байрын шагналт, “Оюунлаг мисс” өргөмжлөлт Амармэндийн Уянгыг БНСУ руу суралцахаар явах гэж байхад нь уулзаж цөөн хэдэн асуултад хариу авсанаа толилуулъя. - See more at: http://www.wikimon.mn/content/34190.shtml#sthash.ZeGfb1Jk.dpuf

Мисс А.Уянгын хувьд “Miss Mongolia” тэмцээний дэд байрын шагналт, “Оюунлаг мисс” өргөмжлөгдсөн юм. Тэрбээр 1989 онд Улаанбаатар хотод төгсөөд арван жилийн 47 дугаар дунд сургуулийг 2007 онд дүүргэж, дараа жил нь Солонгосын Доксонг их сургуульд Олон улсын худалдааны мэргэжлээр суралцаж төгсчээ.

Анх 2012 онд "Дэлхийн инээмсэглэл" нэртэй төрийн бус байгууллагыг байгуулжээ. Хүн болгон аз жаргалтай мэдрүүлэхийг хүсдэг аж. Тэрбээр өнгөрсөн онд гэхэд Мисс Д.Долгионтой хамтрач 108 хүүхдийг баярлуулсан юм.

Ингээд уншигч та бүхэн Мисс Д.Долгион, "Мисс Монголиа" тэмцээний дэд Мисс А.Уянга нарын оролцсон "Монголын Миссүүд" нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү.

Д.Ана