Өрсөлдөх чадвараараа Монгол Улс "сүүлээс хоёрт ороход юу нөлөөлөв"
2019/09/04
Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс 1989 оноос хойш жил бүр гаргасаар ирсэн “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан” нь улс орнуудын өрсөлдөх чадварыг цогцоор нь харуулдаг судалгааны бүтээл гэдэгтэй судлаачид санал нэгддэг. “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2019” тайланд 63 улсыг харьцуулахад, манай улс 62-рт жагсжээ.
дийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь /ЭЗБӨЧСТ/ нь 2010-2014 оны хооронд 14 улсыг харьцуулан судалдаг “Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан”-г эрхлэн гаргасан бөгөөд 2015 оноос эхлэн дэлхийн 60 гаруй улсын өрсөлдөх чадварыг харьцуулан судалдаг “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-д Монгол Улсын мэдээллүүдийг бэлтгэн явуулж байна. “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2019” нь дэлхийн 63 улсыг харьцуулсан тайлан бөгөөд нийт 332 үзүүлэлттэйгээс 235 шалгуур үзүүлэлтээр өрсөлдөх чадварын индексийг тооцон эрэмбэлдэг.
63 улсыг тоон мэдээллийн олдоц, хамтран ажиллах байгууллага, тэдний туршлагаас хамаарч сонгодог аж. Дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, засаглалын үр ашиг, дэд бүтэц зэрэг үндсэн дөрвөн хүчин зүйлийн 332 гаруй шалгуур үзүүлэлтээр харьцуулдаг энэхүү тайланд 2015 онд Монгол Улс 61 орноос 57-рт, 2016 онд 60- рт, 2017 онд 63 орноос 62-рт, 2018 онд мөн 62-рт эрэмбэлэгдсэн билээ. Энэ жил Монгол Улс өрсөлдөх чадвараараа хэддүгээрт эрэмбэлэгдэж буйг, өмнөх жилүүдтэй харьцуулсан өсөлт, бууралт, бүс нутгийн эрэмбэ зэргээс гадна Монгол Улсын өрсөлдөх чадварын давуу болон сул талууд, сүүлийн нэг жилийн хугацаанд хамгийн ихээр өөрчлөгдсөн үзүүлэлтүүд, бидэнд тулгарч буй бэрхшээл зэргийг уг тайланд тусгадаг юм.
Нийт 63 орноос өрсөлдөх чадвараараа Сингапур, Хонг Конг, АНУ тэргүүлж байгаа бол Аргентин, Монгол, Венесуэл улсууд сүүлийн байруудад орсон байна. БНХАУ өмнөх жилээс нэг байр ухарч 14-т эрэмбэлэгдсэн бол ОХУ өмнөх жилийн адил 45-т эрэмбэлэгджээ.