Барбигийн гэр болгон тохижуулахад 70 мянган доллар зарцуулжээ
2019/09/09
Барби хүүхэлдэйн улаан фэн гэж өөрийгөө тодорхойлсон 34 настай Азуса Сакамото Лос Анжелес хотноо амьдардаг бөгөөд тэрбээр өөрийн гэрээ хайртай хүүхэлдэйнийхээ гэр шиг тохижуулахын тулд 70 мянган доллар зарцуулсан байна.
Түүний гэрт 145 барби хүүхэлдэй, хүүхэлдэйн 40 хос гутал, 60 цүнх гэх мэт тоглоом байдаг. Үүнээс гадна барбиний логотой олон янзын зүйлс тавилга гэх мэтийг авахын тулд нэлээд хөрөнгө хаяжээ. Азуса хумсны гоо засалчаар ажилладаг бөгөөд Японоос Америк руу иржээ. Түүний хувьд 15 настайгаасаа эхлэн барбиний зурагтай гар цүнх цуглуулснаар хоббиныхоо эхлэлийг тавьжээ.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд зөвхөн Барбинд дуртай нэгэн байсан ч одоо бол Барбины жинхэнэ шүтэн бишрэгч болжээ. Түүний цуглуулгын хамгийн үнэтэй хүүхэлдэй нь 1100 долларын Барби аж.