Крым жаран жилийн дараа дахин Оросынх болов
2014/03/17
ЗХУ-ын гурав дахь удирдагч украин гаралтай Никита Хрущев Крымийн хойгийг 1954 онд Украины харьяа муж болгосноос хойш яг нэг жарны дараа оросууд буцааж авч байна.
Крым Оросынх болсон тухай ийнхүү баттай өгүүлэхийн учир нь АНУ, Европын холбоо тэргүүтэй өрнөдийн гүрнүүд хэдийгээр Крымийн хойг дахь санал асуулгыг шийдвэртэй эсэргүүцсээр байсан ч ямар нэг байдлаар саад учирсангүй.
Нийт оршин суугчдын 75 хувь нь санал асуулгад хамрагдсан ба тэдний 95.5 хувь нь ОХУ-ын харьяанд шилжихийг илүүд үзэн саналаа өгсөн гэж албаны эх сурвалж мэдээлээд байна. Крымийн 2 сая оршин суугчдын 58 хувь болох оросууд энэ санал асуулгад идэвхтэй оролцсон нь тодорхой.
Харин үлдсэн 42 хувь болох украин, татарууд энэ явдлыг эсэргүүцэж бага зэрэг жагсаал цуглаан хийсэн ч Крымийн хойг тэр чигээрээ орос цэргүүдийн хатуу хяналтад ороод байгаа тул ямар ч утгаар нь саад хийж чадсангүй.
Өнөөдөр Крымийн удирдагчид ОХУ-ын харьяанд шилжиж байгаагаа албан ёсоор зарлана. Харин энэ тухайд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Кремль тэдний саналыг хүндэтгэж, хүсэлтийг ёсоор болгоно" хэмээгээд буй.
Украины хувьд энэ өдрүүд хар өдрүүдээр бичигдэн түүхэнд үлдэх нь. Дотоодын зөрчил, тэмцэл хурцадсаны улмаас Украин улс зүүн баруун болж хуваагдахдаа тулахын хажуугаар хөрш их гүрэн стратегийн чухал ач холбогдолтой Крымийг нь тасдаад авчихлаа.
Тоймчид тус улсын дотоод дахь асуудал, авлига хээл хахуульд идэгдсэн, улстөрчдийн зөрчил тэмцэл ард түмнээ ч хуваахад бэлэн болсон зэрэг арчаагүй байдал нь ийнхүү Украин улс газрын зургаас арчигдахад ойртлоо гэцгээж байгаа ч мөн гадаадын гүрнүүдийн бодлогод өртөж ийм байдалд орсныг ч үгүйсгэхгүй байна.
Жишээ нь АНУ-ын хүйтэн дайнаас хойш явуулж байгаа бодлогын үргэлжлэл Украиныг онилоод удаж байгаатай холбоотой төдийгүй хэзээ нэгэн цагт болох л байсан асуудал гэжээ. ЗХУ задран унасны дараа 1990-ээд оноос эхлэн дэлхийн цагдаа мэт аашилж байсан америкчууд 1961 онд болсон Карибын хямралыг дахин дэгдээж байна уу...?
Эргэн сануулбал АНУ 15 ширхэг дунд тусгалын PGM-19 Юпитер пуужингаа Туркын нутаг дэвсгэрт байрлуулах болсноос энэ хямрал эхэлсэн гэдэг. Тэр пуужингийн 2400 км-ын тусгалд Москва төдийгүй ЗХУ-ын баруун бүс бүхэлдээ орон тул АНУ-ын хувьд стратегийн том давшилт болжээ. Харин оросууд хариу арга хэмжээг яаралтай авч Кубад мөн өөрийн пуужингаа байрлуулахаар хөлөг онгоцуудаа илгээсэн юм. Кубад Зөвлөлтийн пуужин оччихвол АНУ-ын Вашингтон, цэргийн гол бааз байрлах Мэриланд, Виржиния пуужингийн довтолгооны заналхийлэлд өртөх нь ойлгомжтой. Ингээд хоёр тал харилцан буулт хийж асуудал эв зүйгээр шийдэгдсэн түүхтэй.
Тэгвэл Украин АНУ-ын нүдэнд мөн л өсч яваа араатныг номхотгох таатай талбар болж харагдсаар ирсэн. Тус улс Зөвлөлтөөс тусгаарласан цагаас хойш америкчууд болон түүний холбоотнууд Украиныг талдаа татахаар ажиллаж ирсэн ч энэ санаа бодлыг нь хэнээс ч илүү ойлгодог оросууд тийм ч амар тоглоомд буугаад өгчих улс биш.
Ингэсээр Европын холбоо, америкчуудын дэмжлэгтэйгээр Путины тоглоомын хүүхэлдэй болсон Виктор Януковичийн засаг баруун Украинд нуран унаж оросуудын элгэн дээр бөмбөг тавих янкуудын мөрөөдөл алхам ойртсон ч оросуудын дараагийн нүүдэл илүү хожоотой болох нь тэр. Орос оршин суугчдаар дүүрэн Крымд цэрэг оруулж, санал хураалт хийлгэж байгаад л жаран жилийн өмнө алдсан стратегийн асар чухал ач холбогдолтой нутгаа эргүүлээд авчихлаа. Үүнийг нь өрнөдийн улсууд ямар ч хориг арга хэмжээ яриад зогсоож дийлсэнгүй.
Одоо Путин нэгэнт Орос орны нэг хэсэг болсон азар шороо, ард иргэдээ хамгаална гээд л суучихна. Украин яаж ч чадахгүй. Түр засгийн газрын ерөнхий сайд Арсений Ваценюк Вашингтонд очиж Барак Обамагаас цэрэг гуйсан ийм аюултай галаар наадахыг цаадуул нь хүсээгүй нь тодорхой. Улмаар өчигдөрхөн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар Их Британи дахь Америкийн элчингийн байранд нүүр тулсан уулзалт хийсэн ч ямар нэгэн шийдэлд хүрсэнгүй. Их гүрнүүдийн дараагийн өрөг Киевт өрнөх нь тодорхой.
Н.Умард
mbt s***s · 2014/07/16
mbt s***s liquidation Крым жаран жилийн дараа дахин Оросынх боловmbt s***s http://www.aftpq.org/the-daily-maintenance-of-mbt-s***s.html
Зочин · 2014/07/06
Маш сонирхолтой нийтлэл. http://mojeflagi.weebly.com/http://magicznerodzenstwo.ownlog.com/
Зочин · 2014/03/18
Бүгдээрээ оросд дагаар оръё. Путин ахтайгаа ойр байя.
Зочин · 2014/03/18
za teged nuguu Ukraine bsologo degdeeged guigeed baisan Boxchin Ah n yaasna be odoo vhsen yum shg chimeegui bolchij baigaanmuu te.ter *** Ringen deere l baiin uls ornoo iim baidald oruulj baigaa shd ***** IVAN,ter Shorongoos agrch irsen ****** ayasan bas ingeed eh orniihoo gazar shoroogoor togloom hiichlee de Durakuud Hohi n.
Зочин · 2014/03/18
ailiin huuhduud iim aihtar yumoo