Тэрний хувьд би зүгээр л новш шиг санагдлаа
2019/09/10
Би хөдөө ажлаар явж байгаа юм. Найз бүсгүйгийн маань бие сүүлийн үед өвдөөд, би ч чадахаараа л хайраа эмнэлэг ор, дусал хийлгэ, эм танга аваарай гээд л болохгүй бол хайр нь очих уу, яах уу гээд чадахаараа л байлаа.
Угаасаа миний үүрэг л юм чинь гэсэн юм бодоо л. Гэтэл өнөөдөр тэрэнтэйгээ утсаар ярьж байтал зүрхээр гэнэт хатгаа л, ээ хорвоо гэж бодтол авлаа. Юун утас, гарнаас өөрийн эрхгүй унаж байна лээ. Би ч бараг л за ингээ л үхдэг юм байна, өмнө нь эмчид үзүүлж байсан зүрхээ, титэм судас руу ордог 3 судасны 1 нь нарийссан байна гэсэн юм. Би ч эмчилгээгэ хийлгэж байх минь яав даа, ядаж гэртээ байсан бол гэж бодоо л зүрхэн дээрээ даран хэсэг суулаа, босохоор л яг хаагдчих гээд. Ойр хавьд хүн байдаггүй. Тэгээд л овоо дээрдээд, сая найз бүсгүйдээ хэллээ. Тэгсэн өнөөдөр миний бие гэнэт муудаад, ингээд тэгээд гээд үнэнээ л хэллээ. Тэгсэн урдаас минь тэгээд наадханд чинь би буруутай юм уу, би кино үзэж байна гэх юм. Тэрний хувьд би зүгээр л новш шиг санагдлаа.
Зочин · 2019/09/11
Чамайг гэж бодохгүй сэтгэлгүй хүн бна. Зайгаа барь
Зочин · 2019/09/10
Тийм л юм байна.