Надад 3 хүүхдээс өөр нөхөртэй байх шалтгаан алга байна
2014/03/17
Сайн байна уу? Би одоо 29 настай 3 хүүхдийн ээж жирийн нэг эмэгтэй. Амьдрал залхалтын байдалтай. Ямарч хайр халамжгүй зүгээр нэг спорт сонирхогчтой хамтран амьдарч байгаа юм шиг л байна.
Нөхөр өглөө ажилдаа яваад орой ирээд л тв үздэг хир баргийн надтай ярьдаггүй унтаж хэвтэх бол бүрч байхгүй сард 1-2 удаал байх. Би тиймч муухай бүсгүй бишээ удам угсаа сайтай нөхрийг бодвол дажгүй сайхан гэрт хүмүүжсэн. Бид 2 нилээд бараг л 10 жил болох гэж байна. Энэ хугацаанд надад төрсөн өдөр март хайрын баяр гээд л олон баярууд болдогч нэгч удаа 1 ширхэг цэцэг өгч байгаагүй ээ. Хүн үнэхээр залхдаг юм байна. Эмэгтэйчүүдийн баяр гээд л найз нөхөд ойр дотныхон маань баярлаж хөөрөөд л явж байхад би өөрөө хоолоо хийгээд л хүүхдүүдээ асраад л гэрийн ажлаа хийгээд л гэртээ өнждөг. Нөхөр бол нөгөө спортоо үзээд л сууж байдаг ямарч үед ингэж явсаар одоо тэр хүнийг харахаар үнхээр уур хүрч бараг тэрэнтэй унтахаас ч дургүй хүрдэг.
Секс хийнэ ч гэж дээ өөрийгөө л боддог яавал надад таатай байх бол гэж хэзээч боддгүй. Ер нь бол их хувиа хичээсэн зантай тэр нь амьдрал дээр маш их анзаарагддаг. Би нөхрийгөө найз нөхөд ойр дотныхоо хүмүүсд хэзээч муулж ярьж байгаагүй. Намайг ингэж амьдарч байгаа гэвэл ер нь хэн ч итгэхгүй. Манай найзууд аав ээж ах дүү нар бол их сайн залуу гэж боддог. Одоо үнэхээр энэ амьдарлаас залхаж байна. Заримдаа нууц амрагтай болчуул яах бол гэж хүртэл боддог. Хурдхан ажилдаа орж хамт олонтойгоо ядаж инээж хөөрч явах юмсан гэж байнга бодох юм. Би өөрөө их нийтэч олон найз нөхөдтэй ажил дэрээ нэр хүндтэй гэтэл манай хүн бүх юм нь миний эсрэг байдаг. Өнгөрсөн амьдралаа бодохоор нөхөртэйгөө авахуулсан 1 ширхэг зурагч байдгүй дурсъя санъя гэхээр үнэхээр тийм дурсамж байдаггүй одоо надад 3 хүүхдээс өөр нөхөртэй байх шалтгаан алга байна. Би яах ёстой вэ?