Дугаарыг нь салгах гэж байсан замын цагдааг дайрчээ
2019/09/19
Өчигдөр цахим орчинд газар замын цагдаагийн зураг тарсан. Энэ талаар эх сурвалжуудаас тодруулахад “Зөрчил гаргасан жолоочийн машины дугаарыг нь салгах гэж байхад мөргөсөн. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа” гэв.
Хэрэг гарах үед байсан гэрчүүдийн хэлж байгаагаар тухайн машин дугаарыг нь салгах гэж байхад зогсож байсан хэрнээ гэнэт хөдлөөд цагдааг мөргөсөн бөгөөд маргалдаж байсан гэдгийг хэлж байна.
Тухайн мөргүүлсэн цагдаа нь Сүхбаатар дүүргийн замын цагдаа бөгөөд өнөөдөр албан үүргээ гүйцэтгэж байгаа ажээ.
Тиймээс албан үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлэх нь жолооч таны үүрэг. Үүргээ биелүүлэхгүйгээр энэ мэтээр бусдын эрүүл мэндэд халдах нь эргээд таныг гэмт хэрэгтэн болгоно гэдгийг анхаарна уу.