Люсинда Эми Скот: Аз жаргалтай гэр бүл болон амьдрана гэж байсан Монгол орноос бид явахаас өөр аргагүй боллоо
2019/09/20
Монгол, хөдөөний малчин залуутай гэр бүл болсон Австрали улсын иргэн Люсинда Эми Скот ГИХГ-ын /Гадаадын Иргэн, Харьяатын Газар/ шахалтаар тун удахгүй нутаг буцах гэж байна. Тэрээр манай Улсын иргэнтэй гэр бүл болж, хуримаа хийж багагүй хугацааг өнгөрөөжээ.
Улмаар Монголд амьдрах хугацаандаа гэр бүлтэй болсон тул манай Улсын хууль эрх зүйн хүрээнд гэр бүлийн виз (GB1) авах өргөдлөө ГИХГ-т хүлээлгэн өгчээ. Гэвч тэдгээр хосод тодорхойгүй шалтгаанаар Монголд оршин суух визний зөвшөөрөл олгоогүй байна. Тэр бүү хэл Монгол залуутай гэрлэлтээ батлуулсан Австрали улсын иргэн, багш Люсинда гэх эмэгтэйтэй ГИХГ-ын ажилтанууд зүй бусаар харьцаж, Монголоос нэн даруй албадан гаргана гэж сүрдүүлжээ.
Энэ тухайгаа болон Монгол залуутай гэр бүл болж, хэрхэн амьдарч байгаа. Тэдэнд ямар саад бэрхшээл тохиолдсон талаараа тэрээр цөхрөн олон нийтийн сүлжээнд ийн захидал бичжээ.
/Түүний цахим орчинд бичсэн захидалд ямар ба нэг редакцын засвар оруулаагүй болно./
Тэрээр: "Миний бие Люсинда Эми Скот, Австрали улсын иргэн (пасспорт дугаар: ... ), Монгол улсад ирээд нэг жил хагас болж байна. Talk Talk English сургалтын байгууллагын шугамаар англи хэл заахаар ирж “хөдөлмөр эрхлэх” буюу HG виза авсан. МУ-д маш их таатай, сэтгэл хангалуун ажил төрлөө хийж амьдарч байхдаа өөрийн нөхөр болох Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат, малчин Э. Жаргалсайхантай (регистрийн дугаар.....) танилцаж хайртай болж дотонсосон. Бид хоёр үүрд хамтдаа амьдралаа холбохоор шийдэж хурим аа товлож, энэ оны 5 сард бидний ойр дотны хамаатан, найз нөхдийнхөө хүрээнд хуримын ёслолыг гүйцэтгэсэн. Австрали улсаас энэ арга хэмжээнд гэр бүлийн маань гурван гишүүд уригдаж ирж оролцсон. Бид гэрлэлтийн баталгаагаа 2019 оны 6 сарын 17-д гардан авсан.
Гэр бүлийн байдалд өөрчлөлт орсноор хууль эрх зүйн дагуу “гэр бүлийн виз”(GB1) авах өргөдлийг дагалдах мэдээллийн хамт 2019 оны 7 сарын 3-д холбогдох газарт хүлээлгэн өгөхөд 2 сарын дотор хариу гарах тухай мэдэгдсэн. Энэ 2 сарын дотор миний сургалтын байгууллагатай хийсэн гэрээ дуусгавар болж, би өөр ажил хайж байсан. Мөн энэ хугацаанд Гадаадын иргэн, харьяатын газарт (ГИХГ) гэр бүлийнхээ хамт оршин суух зөвшөөрөл хүссэн асуудал ямар байгааг мэдэх, ажил, бусад амьдрах орчинд өөрчлөлт орж байгаагаа мэдэгдэхээр гурван удаа очиж байсан.
9 сарын 2-д ГИХГ-аас Энхсайханы Энхзориг гэх албаны хүн утасаар холбогдож Сүхбаатар дүүрэгт бидний түрээсэлж байгаа байрыг үзнэ гэсэн. Бид түрээсийн гэрээ дуусгавар болсон тул энэ байрнаас 1 хоногийн дараа нүүж өөр байранд орох гэж байгаа, бид эд зүйлсээ ихэнхийг нь хөдөөд байгаа гэртээ аваачсан тухай хэлсэн. Дээрхи албаны хүн ирж байр үзээд 5 мин үгүйтээ болохдоо Яаж та нар хоорондоо харилцаж ярилцдаг юм? Нөхрийн чинь хувцас хаана байна? Өррийн чинь хувцас хаана байна? гэсэн ердөө гурван зүйл л асуусан. Манай нөхөр голдуу хөдөө байдаг, бид юмнуудаа хөдөөний гэртээ аваачсан байгааг хэд хэд удаа хэлсээр байхад ингэж асууж байгаад би бас гайхсан.
Оршин суух зөвшөөрлөө хүлээж байх үедээ би ажил олсон бөгөөд ерөнхий боловсролын Монгол-Оросын хамтарсан 3-р сургуульд ажилж эхэлсэн бөгөөд улсын сургууль учир миний HG виза-д өөрчлөлт оруулах шаардлагатай байсан тул миний паспортыг холбогдох байгууллагад өгөхөөр авсан байв.
9 сарын 11-д 13:30 орчимд захирангуй дуу хоолойтой монгол эмэгтэй утасаар холбогдож, би хэн юм бол, яах гэснийг мэдэх гээд чадаагүй, ойр байсан сурагч хүүхдийг яриад өгнө үү гэснээр маргааш өдөр 11 цагт ирэх ёстойг ойлгож харин хаана гэдгийг мэдэж чадалгүй үлдсэн. Маргааш өглөө нь орчуулж өгөх хүн олоод залгасан утас руу эргээд холбогдож мэдээлэл авснаар 11 цагт ГИХГ-т ирсэн байхыг мэдсэн. Би хүүхдүүдэд хичээл заадаг болохоор хичээл тараад 14 цагт ГИХГ-т очсон. Очиход Э.Энхзориг миний паспотрыг асуухад би сургууль зөвшөөрөл авах гээд холбогдох газарт өгсөн тухай хэлэхэд “паспортгүй ГИХГ-т ирлээ, Монголоос одоохон гаргана” гэж айлган сүрдүүлсэн. Би учирыг олох гэж нэлээд хичээсэн.
Өмнөх өдөр утасаар ярьж байсан эмэгтэй мөн “чи манай нутаг дэвсгээрээс 10 хоногийн дотор гарах ёстой” гэв. Түүний нэрийг Болормаа гэж би олж мэдсэн, англиар дажгүй ярьж байгааг сонсоод юунд өмнөх өдөр утасаар монголоор ярьж бидний дунд үл ойлголцол бий болгосон юм болдоо гэж бодогдсон. Үл ойлголцох байдал ихсэж, доромжлох, бүдүүлэг харьцах байдал үүсч би ахлах албан тушаалын хүнтэй уулзая гэж бодсон. Э. Энхзориг намайг “ийм хүнийг Монголд оруулж ирж хүүхдүүдэд англи хэл заалгаж байгаа бол гутамшиг” гэж надад хэлж, мэргэжлийн бус зан гаргасан.
Ахлах ажилтан Баянмөнхийн өрөөнд ороход би маш их цочирдож бие ээ барьж чадалгүй уйлж байсан. Дөнгөж юу болсон тухай хэлэх гэтэл хоер талын хэлний бэрхшээлээс болоод маш цөөхөн л зүйл хэлж байтал миний хүссэн GB1 визны зөвшөөрөл гараагүй гэдгийг мэдэж авсан. Ямар шалтгаанаар гараагүйг хэлсэнгүй. Намайг өрөөнөөс гар гэсэн ч би маш их цочирдолд орсон байсан учир хөдөлж чадахгүй байсан. Эцсийн дүнд хэзээ, ямар шалтгаанаар гарч явах ёстойг мэдэж чадалгүй тус байгууллагаас гарч явсан. Миний оршин суух виз хүссэн асуудалд хэрхэн хандаж байгааг хараад миний хүч мөхсөн.
16-ны өглөө бид ( нөхөр, сургуульд ажилладаг орчуулагчийн хамт) асуудлыг тодруулах гээд дахин ГИХГ-т очсон. Энэ удаа тэд миний паспортыг авсан байсан. Сургуулиас надад А зөвшөөрөл авах гэж байсан ажлыг зогсоож, миний гадаадын иргэнийг бүртгэсэн үнэмлэхийг (2019 оны 12 сард хүртэл хүчинтэй) маань хураан авсан. Миний паспортод тус улсаас 9 сарын 26-ны дотор гарсан байх гэсэн тамга тавьсан байв. Энэ асуудалд хэрхэн өргөдөл гомдол гаргаж болох талаар мэдээлэл өгсөнгүй.
Би Монголоос гарч яваад ажил хийх виза дахин хүсч Монголд буцаж ирж гэр бүлтэйгээ хамт байх бодолтой байсан ч ахлах Баямөнх сургуульд асуудалтай гэж мэдэгдснээр сургууль намайг ажилд буцааж авахгүй, холбогдох зөвшөөрлийг авч өгөх гэж байсан бол бүр мөсөн зогсоосон. Тэрэлж-д байрладаг сургуульд унаган англи хэлтэй багш хэрэгтэй байгаа боловч мөн л зөвшөөрөл гарахгүй байх гэсэн болгоомжлолтой байна. ГИХГ ямар учир шалтгаанаар намайг буцаж ирж гэр бүлтэйгээ хамт байхад минь хүндрэл учруулж байна вэ?
Аз жаргалтай гэр бүл болоод аз жаргалтай амьдрана гэж байсан Монгол орноос бид одоо явахаас өөр аргагүй л болж байна. Манай нөхөр бидний явах зардлыг хаахад нэмэр болох гээд байгаа хэдэн мал аа зарж борлуулж байна. ГИХГ Монгол улсад бидний хамтдаа аз жаргалтай амьдрах боломжийг минь хааж байгаа учир бидэнд өөр сонголт байхгүй болж байна.
Энэ маш хүнд шалгуур туршилтыг давах ямар боломж надад байна гэдгийг мэдэж авах найдлага горьдлого дагуулж энэхүү захидлыг бичиж байна.
Манай нөхөр бид хоер Монголын хөдөө нутагт урт удаан хамтдаа амьдрана гэж төлөвлөж, эхний ээлжинд бид нэг жилээр хотоод байр түрээслэж, би ажилтай болж, манай нөхөр хөдөөний гэр орон, хашаа, малаа зохицуулж багагүй мөнгө төгрөг зарцуулж амьдрал аа товихнуулж эхэлж байсан бол одоо маш богино хугацаанд (10 хоногт) ажил, орон байрны нэг жилийн гэрээнүүдээ цуцлах, малаа зарах, гэр орон эд зүйлсээ найз нөхөддөө харж хадгалж байгаараа гэж захин үлдээхэд хүрч байна. Бидний найз нөхөд, гэр бүлийнхэн ч яагаад бид явах болж байгаа, албан ёсоор гэр бүл болсон хүмүүс яагаад хамтдаа амьдарч болохгүй байгааг огт ойлгож хүлээж авч чадахгүй байна. Миний зүгээс ямар нэг нь хууль зөрчих, гэмт хэрэгт холбогдох асуудал гараагүйг мэдэгдэе. Та бидний асуудлыг зөв ойлгож бидэнд тохиолдсон энэ хэцүү нөхцөл байдлаас гарахад тус дэмжлэг үзүүлнэ гэдэгт гүнээ найдаж байна. Намайг 9 сарын 26-ны өмнө Монголоос гарсан байх ёстой гэсэн учир би нөхөртэйгээ 9 сарын 24-д явахаар онгоцны тийз авсан болно.
Люсинда Скот Эми
2019 оны 9 сарын 19
Холбоо барих: (намайг төлөөлж Ц.Эрдэнэчимэг, 99175649)" гэжээ.
Зочин · 2019/09/26
онголын төрийн байгууллагын нийтлг дүр зураг. Мөхөх нь тодорхой болсон улс
Зочин · 2019/09/25
ээ ашгүй дээ, бараг болж дээ. Монголд та 2 минь байсан ямар ч ёсзүй, боловсрол, хүн чанар, мэдрэмж, логикгүй мал адгуус дунд насаараа тамлагдах байсан юм. Ашгүй, харин буугий гэдэг нь байдаг бол тэр чинь та нарыг зориуд замыг чинь зассан байнашт кккк
z · 2019/09/25
juhaa nart bol shuud ugnuduu..zvvn aimguudad olon jil yuch hiihgvi amidraad bdag hujaa nar bdiim b.aleedee
Avilgalaa l sain uguh heregtei baij dee · 2019/09/24
Avilgal sain ugsun bol dor ni l butne shuu dee
Хэнчбиш · 2019/09/23
Нэг малчин гэр малаа зараад Австрали явж дээ оччоод фермерийн хөлсний хүнн болж тэндээ суурьших байх даа хараамсмаар ч юм шиг
Зочин · 2019/09/23
Мөрөн даргаа, наад доорх улсууд чинь хүний төлөө ажиллахгүй, хоосон дүрэм журмаа баримтлаад байгаа юм биш үү, ТАнай намын хүн төвтэй, хүнд хүрсэн үйлчилгээ үзүүлнэ гэдэг урианы жилийн ажилтай чинь тохирохгүй байна. Өөрөө байдлыг нь хараад байх хэрэггүй байсан даа. Одоо Австралид байгаа монголчууд хөөгдөөд ирэх балгийг танай байгууллагын 3 эргүү мал даах уу. Тэнэг хогнуудаасаа салаач
хо · 2019/09/23
МАН-ын 60 тэрбумын шахаас хятадын эрлийз дарга нарын Монгол улсыг хятаджуулах төлөвлөгөөнийхөө хүрээнд хийж байгаа ажил..Ард нь Ми овогт Цогтбаатар гэсэн хятадын эрлийз дарга нар ярзайж инээлдээдд сууцгааж байгаа.
хо · 2019/09/23
МАН-ын 60 тэрбумын шахаас хятадын эрлийз дарга нарын хийж байгаа ажил..Ард нь Ми овогт Цогтбаатар гэсэн хятадын эрлийзүүд ярзайж инээлдээдд сууцгааж байгаа.
хо · 2019/09/23
МАН-ын Бээжингийн тавиул хятадын эрлийз түшмэлүүд бас монгол эхнэртэй болсон хазара залууг хөөж гаргасан.
хо · 2019/09/23
Хятадын эрлийз дарга түшмэлүүдийн хийж байгаа ажил
zochin · 2019/09/23
ГИХГ ichmeer yum be! Xelexch vg algaa Bolovsrolgvi tenegvvdl iin vildel xiideg baixdaa.
Pee · 2019/09/22
Eooe, ner and chin oo shuu Dee, Europe tsarai haraad mng goridoj, shulsee goojuulaad suuj bgaa daa kkk
Kkk · 2019/09/22
Mongol huuhnuud ch gesen hel medehgui bj bgad europe zaluuchuudtai suudag l ym bilee. Harin doroo surchdag bhaa,,,
Зочин · 2019/09/22
Хүний амьдрал, аз жаргалыг тоохгүй, бусниулж байна даа. ГИХГ-ыг шүүхэд өг.
Зочин · 2019/09/22
хэл нэвтрэлцэхгүйг нь чи яаж мэдсийн муу хужаагийн дэвсгэрээ
Зочин · 2019/09/22
өөрийн улсын элчиндээ л гомдол гаргачихад монгол тэнүүлчид очих газаргүй бүгдийг нь хөөгөөд аваад ирнэ шд,ГХИГ Австрали зэрэг орон руу биш Хужаад уусгуулж улс орныг мөхөөх бодлого барьж байгаа нь илт
хн · 2019/09/22
тэр мөрөн гэж даргыг нь буулгавал таарна. Ажлаа мэддэггүй мал юм байна.
zochin · 2019/09/22
suuliin heden jil ger buliin viziig ughuu bsan bolhoor mongol huntei ger bul bolson irged bugd l ajliin viz avch bgaa mongold ninja hiihiig zuvshuuruud ger bul bolhiig zuvshuurduggui bnga munguur viz ugdug avilgald idegdsen hund surtaltai gazardaa
Зочин · 2019/09/21
Эх сурвалжаа тавиач харая
Зочин · 2019/09/21
Дарга нь худалч луйварчин мөрөн гээд л бод сонгуулиар худал амлаж сонгогчдын саналыг луйвардсан
Зочин · 2019/09/20
Яахав сурсан юм аа л хийж байна ямаарч диполат харилцаа мэдэхгүй авилга мөнгө нүдэнд нь харагдсан луйварчдаар дүүрсэн газар
Зочин · 2019/09/20
ГИХГ авилгал өгөхийг шаардаад байна шүү дээ.
Зочин · 2019/09/20
Соёлтой харьцаа гэдэг 000 байна гээд бна Бүгд л ажил хийдэг
гийчин · 2019/09/20
30 хоногийн визтэй ирсэн алтны нинжа хужаа нарт 10 жилийн виз олгодог байж монгол залуутай хуримласан гадаад хүүхэнд яасан хатуу хандана вэ. нэг ч гэсэн монгол залуугийн архинаас ангид сайхан амьдрах боломжийг хааж байгаад харамсаж байна
Batnasan · 2019/09/20
Ene chini Avstrali bish avilgajsan Mongol gedgiig ene xyyxen iaj medex bilee. Mongol xynii xairand xil xiazgaar baigaa l yum bna.
Зочин · 2019/09/20
Ном журмаар байгаа улсаас мөнгө л нэхээд байгаам биш үү
зочин · 2019/09/20
хөдөө малчин, тэгээд хэл нэвтрэлцэхгүй хүнтэй бодитойгоор гэр бүл болсон гэдэг нь эргэлзээтэй л санагдагдаж байна шүү
Санаа · 2019/09/20
ГИХГ ажлаа л хийж бгаа. Учир шалтгааныг мэдэхгүйгээр худал бүү бич. Тусгаар улс мөн бол виз зөвшөөрлөа байгууллага мэднэ.
Зочин · 2019/09/20
irgenii hariyatiinhan shantaaj hiisen blj taarah ni
dorj · 2019/09/20
Naaduul chini ajilaa hiij chadahgui gar haraad baigaa yum bish uu
Zochin · 2019/09/20
Nom jurmin daguu yavj baigaa iim hvmvvsiig hooj tuuhin orond huuli zorchij baigaa hujaa naraa hoo malnuudaa