Жижиг мөртлөө том асуудал
2014/03/18
Сайн байцгаана уу? Би 23 настай эмэгтэй. Нэг асуудлын талаар та бүхний үзэл бодлыг мэдэхийг хүсэж байна. Би нэг залуутай танилцаад уулздаг мэссэжилдэг болоод жил гаруй болж байна.
Ухаалаг даруухан болохоороо тэр залуучууд дундаас шигшигдэж үлдсэн гэхүүдээ. Бид 2 аль аль нь цаашид гэр бүл болох хүнээ хайцгааж байгаа. Гэхдээ тэр залуугийн намхан нь надад өрөөсөө таадагддаггүй. Би монгол эмэгтэйчүүдийн дундаж өндрөөс өндөр мөртлөө байнга өсгийтэй гутал өмсдөг. Өсгийтэй гуталгүйгээр өөрийгөө төсөөлөхөд бэрх байдаг. Бид 2 өндрөөрөө бараг чацуу. Түүнтэй уулзах бүрт намхан гутал өмсөх нь надад шийтгэл мэт санагддаг. Эгч нараа та бүхэн иймэрхүү асуудлыг яаж шийдвэрлэж байсан бэ? Хайртай л бол өндөр нам хамаагүй юу? Эсвэл намайг гэх өндөр залуу сонгох уу? Өндөр болгох витамин энэ тэр мэдэх үү?