Дуучин Б.Амархүү тав хүртэлх жилийн ял сонсож магадгүй
2019/09/23
Дуучин Б.Амархүү өнгөрсөн баасан гарагт мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн хэргээр түр саатуулагдаад байгаа билээ. Түүний гэр болон биед үзлэг хийхэд хар тамхи илэрсэн тул хорих 461-р ангид саатуулсан юм.
Түүний цагдан хориог сунгах эсэхийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэлэлцээд нэг сар цагдан хорих шийдвэр гаргаад байгаа.
Тэрбээр хар тамхи хэрэглэснээс гадна энэ төрлийн бодисыг хадгалсан гэдэг үндэслэлээр шалгагдаж байна. Хэрэв гэм буруутай нь нотлогдвол тав хүртэлх жилийн ял оноох хуультай хэмээн эх сурвалж хэллээ.
Зочин · 2019/09/23
ЯГ ШҮҮ
зочин · 2019/09/23
Ялыг нь өг болохгүй гэж хичнээн хэлэв үгнээс зөрвөл үйлийн үрээ эдэл тэнэг новш хөөрхөн хүүтэй байж хэлэх үг алга даа.
Иргэн · 2019/09/23
Төрийн томчуудын хүрээнд хар тамхины сүлжээ үүсчихсэн байхад гэмт хэрэг хавтгайрахаас яахав дээ. Хар тамхитай тэмцдэггүй улс зөвхөн манайх л байх