ЖАНГАА ИДЭЦГЭЭ!!! /Шоронгоос бичсэн захидал/
2019/09/23
Хувьчлал нэрээр хувааж гударсан
Худлаа шаахдаа мэргэшиж гаршсан
Хуурамч баг нүүрэндээ наасан
Хужаа М.ЭНХСАЙХАН төрд хэрэггүй
Хурдхан энд ирж ЖАНГАА ИД!!!
Үндсээр нь цэвэрлэе гэвэл эд нараас эхлэх ёстой
Үгүйдээ л олон хүнд үлгэр жишээ болох ёстой
Үнэн гэж байдгийг харуулах цаг айсуй
Үйлийн үр чинь ирж явна Ц.ЭЛБЭГДОРЖ ОО!!!
Ээ дээ чамд их олон жил итгэсэн дээ
Итгэл эвдэж Эрдэнэтийг хулгайлсан даа чи муу
Хоёр удаа ерөнхийлөгч, хоёр удаа ерөнхий сайд хийхдээ
Хорлож ханасангүй юу чи энэ улсыг
"ШУДАРГА БАЙЦГААЯ" гэж гарч ирчихээд
Шулсан ГУЯ шиг болгосон доо эх орныг минь
Чамд одоо хууртдаг хүн байхгүй
Чацга царайлаад аавынд суух цаг чинь ирж явна.
Тавагтай ЖАНГААР чинь чамайг даллая
Таалан болгоо, чамд таалагднаа.
Авилгалын загалмайлсан эцэг Н.ЭНХБАЯР
Ариун явдалтан болсон гэнэ
Хөгшин азарга жороо сурсан л гэнэ
Хөгжилтэй юм их ярьж явнаа зайлуул
Хөгшчүүдийн комеди тайзтай болоё
Хөөрхий тэнд очоод дураараа ярьж байг.
Албан тушаалын наймааг
Анх яаж албажуулсан тухайгаа
Авилгалыг хэрхэн системчилсэн түүхээ
Авгайтайгаа хамт сууж байгаад нэг халаач хамаа
Идсэн мөнгө чинь багадаад байна уу
Идсэн жандаа цадаагүй юу
Ахиад ирээрэй нэмж идэж болно
Ах нь аяганд чинь хийгээд цонхон дээр тавьчлаа
Улсаа байшингаар арилжиж
Удмандаа сэв суулгах хэрэг байсан уу
Америкийн тансаг хаусандаа
Архи гударч хэвтэхдээ
Ард олноо нэг удаа бодож байв уу
Арай л дэндүүлсэн дээ гэж өөртөө хэлж үзсэн үү С.БАЯРАА
Монголыг молигдсон гадны ноходтой
Молодец гээд гар барьж байхдаа
60 хоног жан иднэ гэж зүүдэлж байв уу
Жангийн норм чинь гүйцээгүй байгаа
Жаал юм бэлдсээн ирэхээр чинь үзүүлнээ.
Төрийг газартай нь системчилж зарсан
Түмнийг туйлдуулж аархаж дарласан
Өөрөө язарч хагартлаа таргалсан
Өгөр толгойт М.ЭНХБОЛД ОО ирж жангаа ид!!!
Ингээд зүгээр өнгөрнө гэж байхгүй
Эргээд ямбаа эдэлнэ гэж зүүдлэлтгүй
Гучин жил төр зайдагнасан та нараас
Гучин удаа ял асуух ч багадна
Өнөөдрийн бузар булай бүхэн
Өчигдрийн та нарын бүтээл
Өглөө бүр та нарыг тавгаараа даллана
Өөр өөрийн ЖАНГАА ирж зооглоцгоо!!!
/Ландага 2019.09.11/
хүрэл · 2019/09/30
зөв шүү
Зочин · 2019/09/29
Н.Энхбаярт тэр үед байсан том дарга нар хуйвалдаж байгаад жанг нь идүүлчисэн
Өвөө · 2019/09/28
Энэ ёстой үнэн Сайхан хэлж Ёсоор болог
Irgen · 2019/09/28
End tavosan zurgiig ee
huulch · 2019/09/27
jangaa idecgee huurnuudee
иргэн · 2019/09/23
saihan shuleglej...
Зочин · 2019/09/23
Бас Баярцогт, Сайханбилэг, Бадамжунай, Ундармаа нарт жан идүүл
Иргэн · 2019/09/23
Ард түмнээрээ үзэн ядуулж үлдэх ч гэж дээ. Хэзээ хийсэн үйлийн үр нь юм бол оо, чааваас. Нэр хүндээ алдвал бүхнийг алдсан гэж тооц. Нэр хугарахаар яс хугар.