Б.Баатархүү: Хохирогчийг эмнэлэгт хүргэж ирэхэд цагдаагийн албан хаагч нарын биед халдсан байна
2019/09/24
Өчигдөр буюу 2019 оны 9-р сарын 23-нд 18 цагийн орчимд Төв аймгийн Угтаалцайдам суманд тус аймгийн цагдаагийн хоёр албан хаагч энгийн иргэний амь насанд халдсан тухай мэдээлэл гарсан. Энэ талаар Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.
Тэрбээр "Төв аймгийн Улаанцайдам сумын эмнэлэгт хүн нас барсан. Талийгаачийн ар гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Хохирогчид гадна биеийн үзлэгийг өчигдөр хийсэн. Задлан шинжилгээг Улаанбаатар хотод хийнэ. Энэхүү шинжилгээний дүгнэлт гараагүй байгаа болохоор юунаас болж амиа алдсныг одоогоор хэлэх боломжгүй. 2019 оны есдүгээр сарын 23-ны 19:40 цагт сумын эмнэлэгт хүн нас барсан байна гэсэн дуудлага ирсэн. Үүний дагуу Мөрдөн байцаах албаны Тусгай субъектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр ахлуулсан прокур, шинжээч эмчийг оролцуулсан бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг хийсэн. Хэвлэлийн мэдээллийн хоёр сувгаас мэдээлэл гарсан байгаа. Гэхдээ бас цагдаагийн эх сурвалжаас тодруулга аваагүй болохоор зөрүүтэй тайлбар гарсан.
Харин хэн нэгнийг хамгаалах гэсэн зүйл байхгүй. Бодит байдлын талаар мэдээлэхэд, Төв аймгийн цагдаагийн газрын Заамар сумын ахлах мөрдөгч, цагдаагийн хамтаар ажил үүргээ гүйцэтгэж явж байсан. Хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдсэн 14 настай хүүхдийг зам шалгалтаар буюу тайлбар мэдүүлэг аваад явж байхад тус сумын нутаг дэвсгэр дээр гар хөл нь цус болсон иргэн хоолны газрын гадаа орилсон байна. Үүний дагуу цагдаагийн албан хаагч нар очиж шалгахад талийгаач 61 настай Г согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолодож явсан. Гар хөл нь цус болсон нь ажилчдынхаа хоолны махыг бэлтгэхээр мал төхөөрсөн байж. Ингээд цагдаагийн албан хаагч нар сумын цагдаагийн хэлтэс дээр очиж согтууралын зэргийг нь тогтооно гээд авч явсан байна. Иргэн, цагдаагийн албан хаагч нарын хороонд маргаан үүссэн байна. Авч явж байхад мөн эсэргүүцэлтэй тулгарч энэ үеэр хохирогчийн биеийн байдал муудаж эмнэлэгт хүргэж өгсөн гэсэн тайлбар мэдүүлэгтэй байна. Хэргийг тал бүрээс нь нарийн шалгах болно.
Хэргийн бодит үнэнийг тогтоох нь цагдаагийн байгууллагын хийх ёстой ажил болохоор хэн нэгнийг өмөөрөх зүйл байхгүй. Хоёр цагдаагийн албан хаагчийг зугтсан гэсэн асуудлыг тодруулахад, хохирогчийг эмнэлэгт хүргэж ирэхэд дөрвөн иргэн цагдаагийн албан хаагч нарын биед халдсан. Ахлах офицерын толгой хавдсан, жолоо барьж явсан цагдаагийн толгой хагарсан гэсэн мэдээлэл ирсэн. Үүнийг тусдаа хуулийн дагуу шалгана. Хохирогчийн биеийн гадна үзлэг хийгдсэн. Задлан шинжилгээний эцсийн хариу удахгүй гарна" гэлээ.
харамсалтай · 2019/09/25
АВЧ өөр сум явах хэрэг байхгүй. ЯАГААД жолооны үнэмлэхийг нь аваад гэрт нь хүргээд өгдөггүй юм. ХҮН зоддог, дарамталдаг цагдаагийн ажилтан байх ёсгүй
Зочин · 2019/09/25
Цагдаа хэдэн настай хүн юм бол ахлах офицер нь ямар цолтой офицер юм бол. 61 настай хушууч цагдаа байхгүй л байлтай. Ер нь л цагдаагийн хувцас өмссөн л бол хүн биш цагдаа болчихдогоо болимоор юм даа.толгой нь хавдсан хагарсан л гэнэ арай үгүй байлгүй
Зочин · 2019/09/24
Tsagdaagiin bied haldaj bolhgui l dee
irged · 2019/09/24
tsagdaagiin zuv bna. sogtuu novhsnuudiig darax xeregtei shdee
hun · 2019/09/24
alchaad avchirch bhad
zochin · 2019/09/24
chinii aavig tsagdaa nar zodood alsan bol chi yahav ajil turultei olon huniig ajlin bairaar hangaj amidraliin tuluu l zutgej bn hun ugee bodoj hutsaarai
zochin · 2019/09/24
tsagdaa vneheer hvnd hetsvv nuhtsuld ajillah um daa ajlaa hiij yavaad ervvl mwnd ner turuuruu hohirno tsagdaag vzen yadsan hvmvvs bas bh um tsahdaagvi bol yahav geed olon untsguus bodood vz dee
Зочин · 2019/09/24
hohirogchiig emnelegt avch irehed gej bgaa ni ter huniig uhseniig ni medsen bna sh dee tsagdaa nar dandaa nerniigee omgoolj ard tumen buruu boldog yadarsan hun bol bur ongoroo
зочин · 2019/09/24
Архичид дандаа хүнд гай болно цагдаагийн ажил ямар хэцүүг та нар мэдэх үү би цагдаа нарын талд байдаг хүн.Согтуу новш зүгээр байгаагүй нь ойлгомжтой цагдаа нар луу дайрсан дөрвөн хүнийг баривчил. Нэг ч гэсэн архичин үхсэн нь болж ар гэрийнхэний нь нуруу амарч байгаа.
Уншигч · 2019/09/24
Сайхан л ярьдаг хүү байна. Зөв л шалгаасай даа.
Зочин · 2019/09/24
Алсан 2 цагдаа нь хохирогч бололтой
Зочин · 2019/09/24
цагдаа хэзээ цагдаагаа үнэн шалгаж байлаа хүн алчхаад цагдаагаа хохирогч мэтээр л ярьж байгаа юм шиг санагдлаа