"Хэцүү анги", "Миний ах атаман" зэрэг уран бүтээлүүдээр үзэгчдэд танил болсон жүжигчин М.Баярбат сүүлийн жилүүдэд гадаад төрх, бие галбиртай чамгүй анхаарах болсон.

 

"Фантастик" продакшны жүжигчин тэрбээр "Зүрхний хилэн"," Байтаг богд", "Маш нууц" зэрэг үзэгчдийг байлдан дагуулсан хэд хэдэн кино уран бүтээлийн гол болон туслах дүрүүдийг амжилттай бүтээсэн нэгэн.

Түүний хамгийн сүүлд тоглосон 37-р Точка олон ангит уран сайхны кино нь үзэгчдийн хүртээл болоод байгаа. Уг кинонд жүжигчин залуугийн усанд унаад гарч ирэхдээ ийм төрхийг гаргасан гэнэ. Энэ төрх нь сошиалд шуугиан дэгдээгээд байгаа бөгөөд олны танилуудаас эхлээд энгийн иргэдийн дунд уснаас гарч ирж буй төрхөөрөө давалгаа үүсгээд байна. Түүнчлэн түүний эл зураг 10 мянга гаруй хүнд ихэд таалагджээ.