Буцаан олголт нэрээр иргэдийн халаасыг нимгэлж буй ибаримтыг зогсооё
2019/09/25
НӨАТ гэж сугалаагаар ард түмний тархийг угааж иргэдийн халаасыг нимгэлэх зальжин аргыг төрийн түшээдүүд сэтгээд ажил хэрэг болгоод хэдийнээ дөврөн жилийн нүүрийг үзжээ. Эхэндээ ч буцаан олголтоо оны сүүлд авна гэхээр баярлаж басхүү азтан болох арга мэхэнд нь хууртсан иргэд өдгөө ч бий.
Гэтэл бодит амьдрал дээр тэрхүү азтан болох нь лөөлэй болж, буцаан олголтын бүгдийг нь авч чадахгүй байна гэхэд хилсдэхгүй. Учир юу гэвэл, 2019 оны эхний сараас эхлэн ибаримтаа зүтгэлтэйгээр бүртгүүлж яваа хэрнээ азтан болоогүй өчнөөн иргэд байна.
Нөгөөтэйгүүр, ибаримтаа зааврын дагуу журам ёсных нь дагуу бүртгүүлээд байхад л хүлээгдэж буй гэдэг цэсэнд хуримтлагдсан баримттай олон арван хүмүүс ч байна. Эдгээр хүмүүс баримтаа устгаад ДДТД-аар бүртгүүлээд ч ААН илгээгүй эсвэл гомдол 72 цаг болсон хэмээсээр буцаан олголтоо авах боломжгүй болсоор байна. Холбогдох албаны мэргэжилтэнгээс тодруулахаар, Та баримтаа устгаад дахиж бүртгүүлнэ үү тэгээд болно гэдэг боловч яаж ч бүртгүүлээд тусыг эс олно.
Гэтэл үүний цаана иргэн буцаан олголтоо авч чадахгүйд хүрч байна. НӨАТ-ын тухай хуулийг 2015 онд шинэчлэн баталсан. Гэтэл сугалаа явагдаж эхэлсэн цагаас хойш сугалаа шударга бус явагддаг тухай шүүмжлэлийг өнөөдрийг хүртэл дагуулсаар иргэдийн итгэлийг алдсаар. Өдгөө үндэсний үйлдвэрлэл явуулдаг нэгэн компани бүтээгдэхүүнээс нь худалдан авахад үйлчлүүлэгчээсээ та НӨАТ нэмсэн үнээр тооцоо хийж ибаримтаа авах уу? эсвэл НӨАТ-аа хасуулж ибаримтаа авахгүйгээр төлбөрөө төлөх үү гэж асуудаг болжээ.
Энэ нь үнэхээр зөв сонголт. Ибаримт аваад очиж бүртгүүлэхэд өнөөх нь дээрх жишээ шиг бүртгэгдэхгүй байвал НӨАТ-аа төлсөн иргэн хохирч үлдэнэ. Тэгснээс шууд нэмэгдээгүй үнээр нь худалдан авалтаа хийсэн нь ашигтай болж байгаа юм. Үүнтэй адил олон байгууллага ингэж үйлчилдэг болсон нь иргэдийн халаасан дахь хэдэн төгрөгийг нимгэлэхгүй өнгөрч байна. Гэтэл зарим нэг ААН-үүд зальжин худалдан авагчийн ибаримтыг нь татвар руу илгээхгүйгээр иргэдийг хохироож байгаа нь тун харамсалтай.
Уг нь далд эдийн засгийг илрүүлэхээр нэвтрүүлсэн ч энэ мэтчилэн хумигдахгүй байгаа нь тод харагдаж байна. Ер нь ч сугалаа гэгчийг зогсоож, татварын 10 хувиа бууруулах хэрэгтэй.
bat · 2019/09/26
Төр бизнес эрхлэгчидээс татвар авах л нэг арга та баримтаа авна уу үгүй юу таны асуудал би баримтаа авна шивнэ төрийн ажилд туслана энэ нь эргээд цалин тэтгэвэр болж ирнэ энэ л шүү дээ
Зочин · 2019/09/25
Zugeer l ebarimt gedeg anliin sadaaa ymiig bolimoor bnaa
Зочин · 2019/09/25
Гэтэл үүний цаана иргэн буцаан олголтоо авч чадахгүйд хүрч байна. НӨАТ-ын тухай хуулийг 2015 онд шинэчлэн баталсан. Гэтэл сугалаа явагдаж эхэлсэн цагаас хойш сугалаа шударга бус явагддаг тухай шүүмжлэлийг өнөөдрийг хүртэл дагуулсаар иргэдийн итгэлийг алдсаар. Өдгөө үндэсний үйлдвэрлэл явуулдаг нэгэн компани бүтээгдэхүүнээс нь худалдан авахад үйлчлүүлэгчээсээ та НӨАТ нэмсэн үнээр тооцоо хийж ибаримтаа авах уу? эсвэл НӨАТ-аа хасуулж ибаримтаа авахгүйгээр төлбөрөө төлөх үү гэж асуудаг болжээ.
Irged · 2019/09/25
Sugalaa shig xulxi yum algaa
Ihenh gazruud ebarimt ugduggui · 2019/09/25
Minii uilchluuldeg gazruud ihenh ni ebarimt ugduggui
Зочин · 2019/09/25
Сугалаанд итгэдэггүй. Анх эхлэхэд л бүртгүүлж ирсэн. Өдөр алгасахгүй баримтаа бүртгүүлдэг. Гэхдээ ААН бүр и баримт өгдөггүй. Ерөөсөө баримт өгдөггүй АНН олон байна. хувийн лангуу түрээслэгчи, жижиг минимаркет гм олон хүн ерөөсөө ибаримт өгдөггүй. Энэ нь шударга бус байгаагийн баталгаа. Өгвөл өөрсдийнхөө орлогын хэмжээгээр ямар нэг татвар төлж байгаа. Үнээ нэмээд зарж байгаа юм чинь бүгд адилхан ибаримт өгдөг баймаар байна. Буцаан олголтын хувийг арай ихэсгэж болдоггүй юм уу? Сугалааг хэдхэн хүн авна. хэр зэрэг бодитой байгааг мэдэх арга байхгүй. дөввөн жил өдөр бүр бүртгүүлж байхад нэг ч төгрөг хожоогүй. харин түүний оронд буцаан олголтын хувийг арай ахиулж өгөх нь хэрэгтэй юм шиг. Арай бодитой нь буцаан олголт. Түүнээс биш тэр сугалаанд итгэдггүй, хожих магадлал тун бага.
Зочин · 2019/09/25
ер нь бол маапаантай нь үнэн Хүлээгдэж буй баримт л хуримтлагдаад байдаг уг нь худалдан авагч нь бүртгүүлцэн байхад ААН илгээгүй гээд байдгийг зохицуулж болмоор санагддаг
NOAT · 2019/09/25
ZARIM DELGUURUUD NOAT NEMJ BARAGA ZARDAG BAIJ BUTSAAN OLGOLT 0 TOG BHIIN ZUGER SUGALAND OROLTSOH ERH OGDOG SONIN SHU
зочин · 2019/09/25
Баримт бүртгүүлэх ч яахав.Тэр сар бүр хэсэг бүлэг,өөрийн танил талдаа олгодог сугалааны тохирол нэрээр хувьдаа авч байгаа мөнгийг бүр мөсөн зогсоож харин тэр 2 хувиа 5 ядаж 4 болгоод,тэр хонжвор гэсэн юмаа бүр мөсөн зогсоомоор байгаа юм.