Мэдээллийн технологийн салбарт хамтарна
2013/04/01
Нийслэлийн Мэдээллийн технологийн газар Монголын Үндэсний Дата төвтэй хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ. Үндэсний Дата Төвийн дэд бүтэц, хост, серверийн үйлчилгээг нийслэлийн Мэдээллийн технологийн газрын хэрэглээнд ашиглах, нийслэлийн хэмжээнд програм хангамж, мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээллийн технологийн чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, боловсруулахад хамтран ажиллахыг уг санамж бичигт тусгажээ.
Салбар нэгжүүдийн хамтын ажиллагааг хангаж, дүрэм, журам боловсруулж эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилготой энэхүү санамж бичигт нийслэлийн Мэдээллийн технологийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бат-Өлзий, Үндэсний Дата төвийн захирал Д.Энхцог нар гарын үсэг зурсан юм.
Т.Балдандорж