ОУХМ М.Анхцэцэгт гавьяат цол хүртээхийг уриаллаа
2019/09/26
Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ Тайландад үргэлжилж байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-д жин өгсөж өрсөлдсөн ОУХМ М.Анхцэцэг огцом өргөлтөөр 110 кг өргөж, хүрэл медаль хүртэж олны бахархалыг төрүүлээд байна. Огцом өргөлтөөр алт, мөнгөн медалийг 111 кг өргөсөн БНСУ-ын Ли Жи Ён , Ким Су Хён нар хүртэв.
Хүрэл медалийн болзол хангахдаа манай тамирчин Монгол Улсын гурван дээд амжилтыг шинэчилжээ. Тэрбээр амаржсанаасаа хойш гурван сарын дараа буюу 2019 оны гуравдугаар сараас бэлтгэлээ хийж эхэлсэн юм. Улмаар 2019 оны дөрөвдүгээр сарын сүүлээр болсон Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 81 кг-д огцом өргөлтөөр 93 кг, түлхэлттэй өргөлтөөр 113 кг өргөж, огцом ба түлхэлттэй өргөлтөөр тус бүр хүрэл медаль, нийлбэр дүнгээр 206 кг-аар мөнгөн медаль (Хоёр хүрэл, нэг мөнгө , нийт гурван медаль) хүртсэн. Ийнхүү нялх биетэй ч амжилтаа ахиулахаар бэлтгэлдээ орж, монгол улсынхаа нэрийг өндөрт өргөсөн түүнд МУГТ цол олгох болсон хэмээн фэнүүдэд уриалга гаргаад байна.
Түүний амжилтын хуудсыг эргэн сөхвөл, 2016 онд залуучуудын болон насанд хүрэгчдийн ААШТ-ий 75 кг-д түрүүлж, Азийн аварга болсон Монголын анхны туйванч эмэгтэй болж байсан юм. Мөн тухайн ондоо оюутны ДАШТ-д түрүүлж, 2017 онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын хүндийн өргөлтийн тамирчдын анхны хүрэл медалийг эх орондоо авчирсан билээ. М.Анхцэцэг ийн ДАШТ-ий хошой хүрэл медаль хүртсэн анхдагч амжилтын эзэн болоод байгаа юм.
зочин · 2019/09/27
ямар хөөрхөн юм бэ
ik · 2019/09/27
Миний дүү гавьяатйг гуйж биш гуядаж авааарай....... ок
Зочин · 2019/09/26
жудо барилддаг байж гэж хааяа бодогддог шүү
ббббб · 2019/09/26
юу вэ одоо хүртэл гавъяат өгөөгүй байсан юм уу