Ди-Жэй Иан Тэйлор өнөөдөр CASTLE клубыг доргионо
2019/09/27
Англи улсын Манчестер хотын ди-жэй Иан Тэйлор (Iain Taylor) Монгол ирээд байгаа бөгөөд энэ нь түүний Ази дахь аялан тоглолтын нэг хэсэг нь болж байгааг дуулгах баяртай байна.
Тэрбээр өнөөдөр буюу есдүгээр сарын 27-нд CASTLE клубыг өөрийн сетээрээ доргиох аж.
ди-жэй Иан Тэйлор - ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
Iain Taylor: Rejekt Music / Dirtybird / Data Transmission Radio / Space Ibiza
Иан Тэйлорын талаар олон зүйл ярьдаг. Анхдагч, мөр гаргагч, шинийг үүсгэгч гэж түүнийг магтан хэлэх нь бий. DJ Mag-аас түүнд “Party-starter /парти өдөөгч, сахилаггүй мөртлөө цэмбэгэр “баагий” гэсэн тодорхойлолт өгсөн удаатай.
Иан-аас өөрөөс нь асуувал тэрээр даруухан хариулдаг: “Би хийх ёстой юмаа л хийж ирсэн, бусдын зүйлсийг нэг их судлаад сонирхоод байгаагүй. Янз бүрийн газраас урам зориг мэдрэмжээ аваад л... Эцсийн дүнд яг өөрийн гэсэн зүйл дээр төвлөрөөд чадлынхаа дээд хэмжээгээр хийгээд юу л болвол болог гэж боддог.” Студи дэх хичээл зүтгэлийн үр шим, дэлхийн домог болсон хүмүүсээс авсан урам зориг, дэмжлэг зэрэг нь түүний амжилттай хэрэгжүүлсэн стратеги байжээ.
Энэ жагсаалтанд Tenaglia, Sasha, Lawler, Groove Armada, Teifschwarz болон Dettmann, шинэ үеийн одууд болох Jamie Jones, Maceo Plex, Locodice, Popof, Bkr нар багтдаг. ДЖ Иан Тэйлор Манчестер хотын клубын ертөнцөд 90-ээд оны сүүлээр хөл тавьж 2007 он гэхэд олон улсад данстай ДЖ болж лэйбл менежментийн ажил эрхэлдэг болсон юм. Тэр өөрийн сет-дээ сонирхолтой шинэлэг дуугаралтыг байнга ашиглахыг зорьж, тоглолтондоо бусдаас өөр өнгө аяс нэмдэг ба House, Tech-house, Breakbeat, Techno төрлийн хөгжмийг Leftfield /жанр/-ын дуугаралттай хослуулан 6 цагийн турш микс хийж чаддаг Европын клубуудыг minimal techno-гийн давалгаа нөмрөхөд Иан тэрхүү элементүүдийг өөрийн өсөж хүмүүжсэн “gritty house”-ын дугаралттай хослуулан бүүр ч онцгой зүйлийг гаргаж авсан гэдэг.
Иан өөрийн бүтээлээ эхнээс нь ганцаараа хийж, өөрөө дугаралтаа янзлаж, миксинг хийж, эцсийн бүтээл болтол нь гарддаг. Хөгжим нь яг зорьсон зүйлээ илэрхийлсэн гэдгийг харуулахын тулд тэрээр хэвлэлийн эх, дизайнаа ч өөрөө гаргадаг. Өөрийн rEJEKT лэйбл-ыг олонд таниулахын тулд тэр бүхнийг хийхэд бэлэн тиймдээ ч Ибицагийн Space, Privilege, Pacha, Английн Sankeys, Gorilla, Back to Basics, Берлин хотын Chalet клубуудэд боломж олдвол нээрээ гаргасаар...
2017 онд Иан eat & beat, bush and gimmick лэйблтэй хамтран хэд хэдэн бүтээл туурвин, өөрийн rEJEKT mUSIC-ээс шинэ трак болон ремиксууд гаргажээ. Мөн энэ цаг үед түүний шинэ цувралууд болон соло цомог олонд хүрэхэд бэлэн болж байгаа юм. Түүний бүтээлийг Apollonia, Danny Tenaglia, Maceo Plex, Tim Green, Luigi Madonna, Hannah Wants, Michel De Hey, Jnr Rodriguez, Cristian Varela, David Glass, Franco Bianco, Anderson Noise гэх мэт артистууд дэмжиж бас микс-нд ээ оруулсаар иржээ