Топ модель Н.Сарнайгийн "өөрчлөлт" гэрэл зургаас
2019/09/27
Загварын тайзнаа 14 жил алхаж, өнөө жилийн топ модель болсон Н.Сарнайг загвар сонирхогчид мэдэх биз ээ. "Загварын салбарыг яагаад ч юм орхиж болно гэсэн бодол ганц удаа ч төрж байгаагүй. Энэ салбартаа маш их хайртай дуртай болохоор шантарсан үе байгаагүй. Ер нь загварын тайзан дээр алхахаар нэг тийм эрч хүчтэй, өөртөй итгэлтэй болдог шүү" хэмээн топоо гардан авах үеэрээ хэлж байв.
Би 52 дугаар дунд сургуульд долдугаар анги хүртлээ сурсан. Наймдугаар ангиасаа Хөх хотын 14-дүгээр сургуулийг төгссөн. Буцаж ирээд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг хятад хэлний орчуулагчаар төгссөн. Мөн Удирдлагын академийг төрийн удирдлагаар суралцаж дүүргэсэн. Загвар өмсөгчийн мэргэжлээс гадна төрийн албанд ажилладаг. Манай нийгэмд 100 хувь загвараар амьдарна гэдэг хэцүү. Загварын ертөнц ганц загвараар амьдруулах чадвартай салбар биш гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дуржээ. Ингээд түүний гэрэл зургаас сонирхуулж байна.