ICT EXPO-2019 үзэсгэлэн "Дижитал хөгжилд хамтдаа" уриан дор 13 дахь жилдээ Мишээл экспо төвд зохион байгуулагдаж байна. Уг үзэсгэлэнд монголын томоохон компаниуд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологио танилцуулж буй юм. Тухайлбал, Сүүлийн үед ойн түймрийг дроны тусламжтайгаар цаг алдалгүй унтраах бүрэн боломжтой болсон билээ. Тэгвэл тус бүтээгдэхүүний талаар уншигчддаа танилцуулахаар Хоббизоон компанийн гүйцэтгэх захирал Г.Төгөлдөртэй цөөн хором ярилцлаа. 

 -Хоббизоон компани ICT EXPO-2019 үзэсгэлэнд оролцож байна. Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь юу вэ?

-ICT EXPO-2019 үзэсгэлэн 13 дахь жилдээ зохион байгуулагдаж, албан ёсны ивээн тэтгэгчээр Хоббизоон компани оролцож байна. Энэ удаад дэлхийн шилдэг дрон үйлдвэрлэгч  DJI компанийн дүрс тогтворжуулагч гимбалууд болон газар тариалангийн салбарт ашиглагдаж байгаа шингэн хор, бордоо цацагч AGRAS MG1 загварыг онцлон танилцуулж байгаа. Мөн дэлхийн алдартай цахилгаан хэрэгслүүд буюу цахилгаан скүүтер, баяк зэргийг импортлон оруулж ирдэг. Манай компани ногоон бүтээгдэхүүнийг дэмжих, үүнийгээ сурталчлах зорилготой оролцож байгаа.

-Ногоон хэрэглээний талаар дэлгэрэнгүй танилцуулна  уу?

-Сүүлийн жилүүдэд Нийслэл хотын түгжрэл ихэссэн. Мөн автомашинаас ялгарч байгаа хорт утаа нийт утааны 30 гаруй хувийг дангаараа эзэлж байгаа учраас илүү эко хэрэглээ шаардлагатай болсон. Ямарваа нэгэн байдлаар түлш ашиглахгүйгээр 100 хувь цахилгаан хэрэгслийг ашигласнаараа байгаль орчиндоо ээлтэй цаашлаад түгжрэлд зарцуулдаг цагаа өөрт ашигтайгаар зориулах боломжтой болж байна. Тухайлбал, цахилгаан скүүтерийг унаад түгжрэлээс ангид ажлаа маш хурдан амжуулах бүрэн бололцоотой. Зун, хавар, намрын улиралд манай ажилчид бүх хэрэглээгээ цахилгаан болгодог. Ингэснээр ажил маш хурдан бүтэмжтэй байж, үр өгөөжөө илүү өгдөг байгаа. 

Дэлхийн даяар ногоон хэрэглээг ихээр ашиглаж байна. Хятад, Ази, Европын орнуудад цахилгаан скүүтер, цахилгаан скэйтбоорд,  баяк зэргийн хэрэглээг төр засгаас нь дэмжээд тусгай замыг тохижуулж өгсөн байдаг. Харин бид нарын хувьд явган хүний зам, автомашины зам гээд өөрсдөө зохицуулаад замын хөдөлгөөнд оролцдог. Энэ тал дээр Нийслэлийн удирдлагууд хийгдэх ажлууд байгаа байх гэж бодож байна.

-ICT EXPO-2019 үзэсгэлэнд танилцуулагдаж байгаа бүтээгдэхүүнийхээ онцлог давуу талыг нь дурдвал, бүтээгдэхүүндээ хямдрал зарласан уу?

-Манай бүтээгдэхүүнийг сонирхон ирсэн хүмүүстээ 5-10 хувийн хөнгөлөлттэй брошур өгч байгаа. Одоо цагт хүн бүр дроныг мэддэг болсон. Бид нар зургаан жилийн өмнө дрон буюу нисэх төхөөрөмжийг оруулж ирж байхад хүмүүс бараг харь гаригийн зүйл мэтээр боддог байсан. Харин одоо бол юу гэдгийг хэдийнээ мэддэг болж хэрэглээндээ нэвтрүүлчихсэн.

Бизнес, хобби, ажилдаа дроныг ашигласнаараа цаг хугацаа маш олон зүйлийг хэмнэх боломжтой. Бүхий л салбарт дроныг ашиглах боломж нээгдсэн. Бид салбар бүрд хэрхэн, яаж ашиглаж болохыг үзэсгэлэнг зорин хүрэлцэн ирсэн хүмүүстээ илүү дэлгэрэнгүй танилцуулж байна. 

-Бүх салбарт ашиглаж болно гэлээ. Энэ талаараа дэлгэрэнгүй ярьвал?

-Хоббизоон компанид үндсэн гурван том хэлтэс байдаг. Нэг нь болохоор байгалийн хэрэгцээнд зориулагдсан дрон, хобби ангиллын буюу энгийн хэрэглээнд зориулагдсан дрон, газар тариалангийн дрон гэсэн гурван хэлтсийг төлөөлсөн Монголд цор ганц компани. Бид нар энэ жилээс эхлэн газар тариалангийн шингэн хор, бордоо цацдаг дронуудыг оруулж ирээд хөдөө орон нутагт газар тариалан эрхлэдэг компанитай хамтран туршилт хийж байгаа.

Үүний өгөөж нь юу вэ гэхээр, ихэнхи газар тариалан эрхлэдэг компаниуд трактор болон бусад хор цацах төхөөрөмжийг ашиглаж тариалангийнхаа талбайд шингэн бордоогоо цацдаг. Тэгвэл дрон ашигласнаараа ажлын бүтээмж нь 40-60 хувь нэмэгдэх боломжтой болно. Мөн үргүй зардал буюу түлшний зардал гарахгүй. Ажиллах хүчний хувьд маш бага зардлаар шийдэх боломжтой. Таван дроныг зөвхөн нэг удирдлагаар удирдаад бүх тариалангийн талбай дээрээ шингэн бордоогоо цацна гэдэг нь маш том инноваци болж чадна гэдэгт би итгэж байгаа.

-Зах зээл дээр худалдаанд байгаа дрон  DJI-брэндийн дроны онцлог давуу тал нь юу вэ?

- DJI Гонконгын Хөрөнгийн биржид бүртгэлтэй Хятад компани. Дэлхийн дроны зах зээлийн 75-80 хувийг дангаараа эзэлдэг. Хамгийн том давуу тал нь хэрэглэхэд маш хялбар. Мөн найдвартай, камер нь ямар ч чичиргээгүй буюу дүрс тогтворжуулагч систем дээр суурилсан байдаг юм. 

Миний зүгээс дрон сонирхогч нартаа "багадаа удирдлагатай машин тоглож байсан бол дроныг удирдахад маш амархан" гэж хэлдэг. Бусад дронуудтай харьцуулахад маш чанартай хийгдсэн байж хямд өртгөөр худалдаалагддаг байгаа. 

 

 

Монгол улс дахь цорын ганц албан ёсны дистрибьютор Хоббизоон ХХК-ны цахим сайтаар та бүхэн зочилж илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

www.hobbyzone.mn

Фэйсбүүк хуудас: Hobbyzone Mongolia

Хоббизоон компанийн салбар:

Салбар-1: УИД-ээс цирк орох замд, Битлзийн хөшөөний баруун урд буюу усан оргилуурын чанх баруун талд DJI дэлгүүр УТАС: 9099-9055

Салбар-2: Хан-Уул дүүрэг, И-март их дэлгүүрийн 2-р давхарт УТАС: 9099-9066

Салбар-3: Маршалын гүүрнээс баруун тийш 100 метр, River Garden хотхон, River tower-ийн 1-р давхарт УТАС:9099-9077