Б.Барслхагва: Найруулагч миний дүрээр амьдралын бүхий л үеийг харуулж чадсан
2019/09/30
Фантастик продакшны шинэ уран бүтээл “37-Р ТОЧКА” телевизийн олон ангит уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоод байна. Тус кинонд жүжигчин Б.Барслхагва Лутбаатар хэмээх залуугийн дүрийг бүтээсэн. Энэхүү дүрийнхээ талаар тэрбээр, 37-р Точка кино бол төмөр замын өртөөн дээрээс өсөж торнисон нэг гэр бүлийн найзууд, ах дүү нарын тухай өгүүлж буй түүх. Энэ кинонд маш олон гайхалтай үйл явдал, хүний мөн чанар, хүний алдааг оноотой нь хамтад нь харуулж чадсан кино болсон гэж би бодож байна. Миний тоглосон дүр бол Лутбаатар гэдэг залуугийн дүр. Дүр ч хэцүү, зураг авалт ч хүнд байсан. Дүрийнхээ хувьд ярихад, өөрийгөө батлах гэсэн чин хүсэлтэй залуу. Өөрийгөө ээж, аавдаа ийм хүн гэдгээ харуулчих юмсан. Гэр бүлийнхэндээ өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх юм гэсэн хүсэл зорилготой явсан. Энэ бүхэн нь сайн сайхан эсвэл гуниг, зовлонтой бүхий л үеийг энэ дүрээр найруулагч маань харуулж чадсан хэмээв.