Үеийнхэнээсээ орой гэр бүлтэй болсон ч хэдийнээ мөрөөдлийн багаа бүрдүүлсэн азтай Эби
2019/10/02
УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэгийг уншигчид андахгүй сайн танина. Тэрбээр гэр бүлийн амьдралд нэг их яаралгүй эхлүүлсэн. Тэрбээр тун саяхан "OLDENBURG FILMFESTIVAL" -д "Хийморь" бүтээлээрээ уригдан оролцсон юм. Харин тус кино нь "Spirit of Cinema" буюу “Кино урлагийн амин сүнс” шагналыг хүртсэн билээ.
Жүжигчин залуу гэр бүлийн амьдралаа үеийнхэнээсээ нэлээд орой эхэлсэн гэдэг. Гэсэн хэдий ч оройхон гараад ширүүхэн дайрна гэгчээр "мөрөөдлийн баг"-аа хэдийнээ бүрдүүлээд авсан азтай эр. Хүү охин хоёртой болсон сайхан гэр бүлийн гэрэл зургаас сонирхуулж байна.