Худалдааны сүлжээ дэлгүүрүүд 999 төгрөгөөр  төгссөн мөнгөн дүнтэй барааг худалддаг ч иргэдэд хариулт болох 1 төгрөгийг буцааж өгдөггүй билээ.    Ийм дэлгүүрүүдийн тоонд "Номин" их дэлгүүр багтдаг бөгөөд  энэ  нь хууль зөрчсөн асуудал гэж ШӨХТГ-аас үзсэн учраас  10 сая төгрөгийн торгууль ногдуулсан билээ.  Үүнийг "Номин" ХХК эсэргүүцэж, Захиргааны хэргийн шүүхэд ханджээ. Шүүх хурал өнөөдөр нийслэлийн шүүх хурлын танхимд 09.00 цагаас эхэлсэн.  

Тэгвэл шүүх хурал  дөнгөж сая шийдвэрээ гаргажээ.  Тодруулбал,  “Номин" ХХК-ийг зөрчил гаргасан байна гэдгийг тогтоолоо. Гэхдээ торгуулийн хэмжээг багасгаж тогтооно уу гэсэн шийдвэр гаргасан байна.  Харин торгуулийн хэмжээ хэд болохыг “Номин" ХХК-ийн  данс тооцоог нягталсны  үндсэн дээр  тогтоохоор болжээ.

А.Баярмаа