МАН-ын ирэх сонгуульд өвдөг шороодох бас нэгэн шалтгаан
2019/10/04
УИХ-ын хэсэг нөхөд сансардчихсан явна. Ийн хэлэхийн учир нь тэдний мэдрэмжгүйтэй холбоотой. Энэ нь ойр тойрныхоо хэдэн боломжийн амьдралтай хүмүүсээр төлөөлүүлэн хийсэн "Итгэлийн зээл" гэгчийг санаачилж УИХ-ын даргад өргөн барив.
Ард түмэн бүгд зээлтэй. Өнөөдөр нэг гэр бүлийн эхнэр нөхөр хоёул зээлтэй нь 50 хувь, эхнэр нь юм уу нөхөр нь зээлтэй нь 25 хувь нь байна гэх судалгааг нэгэн улс төрийн намынхан хийсэн байсан. Тэгэхээр үлдсэн 25 хувьд л тэр "Итгэлийн зээл" гэгч нь олдох хэрэг. Харин түүнд нь дээр өгүүлсэн УИХ-ын гишүүдийн ах дүү хамаатан садан, янаг амраг гэх зэрэг нөхдүүд багтаж буй юм. Тэгээд "Итгэлийн зээл"-д эхний жилд 200-300 тэрбум төгрөгийг зарцуулна гэж байгаа.
"Итгэлийн зээл"-ийн шалгуурт барьцаа хөрөнгөгүй, ажилгүй, орлогогүй хүмүүс, зээлийн муу түүхээр баялаг, шударгаар хөдөлмөрлөж амьдралын шар нар бор хоногийг арай ядан өнгөрөөж яваа жирийн иргэдэд олдохгүй. Яагаад гэвэл дээр өгүүлсэнчлэн ард иргэдийн 75 хувь нь зээлтэй, зээлийн хар түүхтэй болцгоосон учраас тэр.
Ард иргэдийг төлөөлж УИХ-д суужчихаад ард түмнийхээ амьдралыг мэдэхгүй, мэдрэхгүй яваа нөхдүүдийг харь гарагийнхан гэмээр. нөгөөтэйгүүр ирэх сонгуульд тэд зүсээ хувилгаж, үсээ будаж хэлбэр дүрсээ ч өөрчилсөн ч сонгогдохооргүй болсных нь дохио гэлтэй.
Товчхон хэлэхэд МАН сонгогдохгүй байх шалтгаануудын нэг нь эх замбараагаа алдсан хуулийн төслүүд гэж хэлж болно. Алсын хараагүй хэлсэн мэт санагдаж болох ч ард иргэд сонгуулийн өмнөх шоунд хууртахаа больж, харин ч эсрэгээрээ өнгө мөнгөөр пиар хийсэн нөхдүүдийн эсрэг саналаа өгдөг болоод удаж байна. Аливаа зүйл хоёр талтай гэж...
niigmiintoli.mn
Uursduu l dalimduulj husah gesen sanaa · 2019/10/05
Ner ni ard tumnii tuluu gej sanaachilsan bolood nider deeree uursduu l husan sanaatai baigaa naaduul chin bid nar yamar hulhiduulj suraagui bish. Odoo zalhsan. Ireh songuulid 2-s deesh songogdson humuusiig dahij buu songo gemeer baigaa ch songuuliin horoo luivardaad dahiad l MANAN garaad ireh baih daa
bat · 2019/10/05
Зах зээлийн нийгэм жинхэнэ утгаараа хөгжих үед итгэл гэдэг үг хэрэглэгддэг хэрэгжүүлдэг одоо монголчууд бид юун итгэл зах зээлийн нийгмийг бие биенээ хулхидах гэж ойлгосон үе
Зочин · 2019/10/04
Zeel avmaar l bnash dee, yuun bolohgui bgaan....
ноёо · 2019/10/04
ялгаварлан гадуурхалгүй бүх хүмүүст олгож найдваргүй хүү өндөртэй зээлээс нь хасаж өгвөл сайн байх гэж бодож байна.