Монголын эмгэнэл
2013/04/02
Ардчилал бидэнд юу авчирсан бэ гэхээр авилгал, кока кола, хэрүүл, баян ядуугийн ялгааг бас ДОХ авчирчээ. Материаллаг зүйлийн хувьд бид гадаадаас орчин үеийн бүхий л зүйлээ авч байгаа ч гадаадынханд гайхуулж, бусад хүмүүст харуулахаар гайхамшигтай зүйл бид бүтээсэн бил үү.
Капитализм, эрх чөлөө, чөлөөт зах зээлийн эдийн засаг гэж орилсоор байгаад улсынхаа ирээдүй болсон хүүхдийн гэх тодотголтой бүх зүйлсээ устган хаяжээ. 2,7 сая хүн амтай Монгол улс чөлөөт ардчиал биш харин социал демократаар хөгжих болоогүй юм уу гэх бодол өөрийн эрх үгүй төрнө.
Ард түмнээ мэдлэггүй хоосон толгойтой гэж гадныхаар дуудуулаад сууж байдаг бүдүүн гэдэстэй, хуулиар нааддаг, авгайгаа сольсон нөхдүүд, хувийн амбицаа хөөхөөс өөр амьдрал үгүй. Эдийн засгаараа дэлхийд 2 т орж байгаа, байгалийн баялагтаа түшиглэн хурдацтай хөгжиж байгаа Хятад, хүчирхэгжин эргэж ирж байгаа Орос хоёрын уулзалт болж байхад Монголын ерөнхий сайд тоосон ч шинжгүй тэр хоёр уулзах бидэнд хамаагүй бараг л юугаа ярихав хэмээн бүдүүлэгтэж байгааг юу гэж ойлгох вэ?
Арга билиг ярьсан, уран цэцэн үгтэй, бусдыг амаараа хол хаях ерөнхийлөгчөөр удирдуулж байна. Бүхэл бүтэн Монгол туургатны өлгий нутаг энэ улсыг залаад чиглүүлээд авч явж чадахгүй өөрийн өчүүхэн хүслээрээ л иргэдийнхээ толгой ОМО-оор угааж байгааг зүгээр л харсаар суух уу. Жижиг хүсэлтэй хүн жижиг л байдаг. Энэ хүмүүс зөвхөн Монгол улсын төлөө биш хамаг Монголчуудын төлөө үг хэлж дуугарах ёстой гэдгээ ерөөс мэддэггүй бололтой. Жижигхэн хүмүүс олширчээ.
Мэдлэгийг авч явах, Монгол улсын цаашдын ирээдүйг гартаа атгадаг МУИС. Нийгмийг өөрчлөх ёстой мэдлэгийн байгуулга МУИС-н хоёрдугаар байр. Өнгөрсөн 23 жил юу ч хийхгүй дотроо хөлөө жийлжсээр ирсэн бөгөөд хөгшин өвөө нараа шүтэхээс өөр юу ч мэдэхгүй хэдэн багш нар бол тэдний үнэн төрх. Философи, социологи, түүх, улс төр, сэтгэл судлал, шашин судлал гэх мэт нийгмийн салбаруудыг худлаагаар заадаг нөгөө л хэдэн заах аргач нараар дүүрчээ. Тэдэнд хөгжил үгүй, түүнийг харах заяа ч үгүй.
Удирдаж байгаа хэд нь гадаад яваад байгаа нөхдүүд нь гадаад яваад ч сурсан зүйлгүй, ойлгосон зүйлгүй Монголдоо амар хялбараар амьдрана. Монгол хэлээ хамгаалсан нөхдүүд гадаадын хүмүүст Монгол хэл заагаад суучихна. Монгол хэлний сургууль гэх газар нь зөвхөн зөв бичих дүрэм заахаас хэтрэхгүй. Гадагшаа явсан хэд нь Монголдоо ирээд компанид ажиллаж, хэдэн багш нарынхаа аяыг дагаж, өмнө нь бөхөлзсөн хэсэг нь их сургуульд заларцгаана. Мэдлэг боловсрол багатай тэд энд тэндээс хуулсан, уншсан зүйлээ лекц болгон зааж дампуурлыг үргэлжлүүлнэ. Мэдлэгтэй, үнэнд илүү ойртсон нэгнийгээ Их Сургуулийнхан брюкрат зангаараа шууд хиймэл шүдэндээ зуун, гадуурхана хавчиж зайлуулна.
Төрийг мөнгөнийхөө бай болгож хэдэн төсөл барин, барилцан гүйх Монгол улсын төлөө гэх үгийн бамбайн дор тухтай нь арга үгүй мөнгө цохиж жилийн эцсийн тайлангаа оюутнуудаараа хийлгэчихнэ.
Энэ бол Монголын эмгэнэл. Эмгэнэл цааш үргэлжилсээр, гашуудал болон дуусна.
Бичсэн Б.Баттүвшин
Зочин · 2013/04/05
Erguu dagz ve ene battuvshin chin neriig chin jijgeer bichlee jijighen hund ziulaad
Зочин · 2013/04/03
Unen unen. ger bul TOGLOJ bgaa huuhduud shig denduu jul bna. Ene ats ene ter gj bichsen gar ooo ats. endees 1 zuil haragdaad bgaa. setgegdel bichihdee gajig garuud heniig demjeed bgaag harj bolno.
Зочин · 2013/04/03
Shuumjleh shig amarhan yum haana bna.chi uuruu mongol noo sn shan bolgohod yamar negen ochuuhen ch bolov ashigtai zuil hiisnee bodood uz Battuvshin guai.heden yum saraachsanaa yum hiij bna gej heleh gej bgaa bol gadaa heden hugshchuultei buu hal.yadahdaa tedend hani bolj suugaad buyantai ajil.yum hiij bgaa t zasgiig zasah talaas ni yaridag bolohoos bugdiig uguisgeh ni hezee ch mongoliig hugjuulehgui bailgah dald sanaa.esvel alga hurvuuleh shig bugdiig d ni sn shan bolgochihdog tiim hun,tiim zasag bna gej boddog erguu yu.
hehe · 2013/04/03
Battyvshin gej neg ergyy har ats yuugaa bicheed bgaan
Зочин · 2013/04/03
DAMPUU ULS TURTEI ULS DAMPUU BHAAS YAALTAI BILEE.!
Зочин · 2013/04/03
Ynemshihgyi bol ted nartai yariltsaad yzeerei ! hehehe eleg chin hatna doo!!!Biee avch yavaag n bas harchihaarai!
Зочин · 2013/04/03
Yneheer iim l bna shdee bid. Zuvhon MUISbish busad ih,deed surguulid ch bas n tiim l bgaa. Tegeed bas oyutnuudaa uursod shigee bydyyleg haranhui baihiig biechilen yzyylne.Odoo chadaltai,medlegtei zaluuchuud ih,deed surguuliudad bagshlahgyi bgaa n tuiliin ynen.
Зочин · 2013/04/03
Denduu unen