БНСУ-ын үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт  Монголчууд маргалдсны улмаас нэгнээ хутгалсан хэрэг гарсан байна.

Тодруулбал, БНСУ-ын Гимпо дахь цагдаагийн хэлтэсийн мэдээлж байгаагаар 35 настай иргэн Б гэгчийг  2019.10.07-ны өдрийн 07:40 цагт хамт ажилладаг 34 настай А гэгч нь хутгалжээ. Хутгалуулсан иргэнийг үйлдвэртэй ойролцоох эмнэлэгт хүргэж өгсөн бөгөөд шарх нь амь насанд аюулгүй, биеийн байдал тогтворжсон байна.

Хүн хутгалсан А гэгчийг цагдаагаас саатуулсан бөгөөд тэрбээр Б гэгч нь үл тоомсорлосон болохоор хутгалсан гэдгээ мэдүүлжээ.

Эх сурвалж: 

https://news.sbs.co.kr/news/endPage.do?news_id=N1005468626&plink=ORI&cooper=NAVER&fbclid=IwAR1weDDPJnZX_L9NONTnN4WxQiVrplSWgBTgEYkhyU0aLbjp_ilWhOBbfBY