Эцгийнхээ чандараар хиймэл хумс хийж, хуримаа хийжээ
2019/10/08
Шарлотте гэх 26 настай бүсгүй хорт хавдарын улмаас эцгээ алдсан ч амьдралын хамгийн гайхалтай мөчийг аавтайгаа хуваалцахын тулд хуримын ёслолдоо ямар нэг байдлаар оролцуулахыг хүсчээ.
Харин ингэхийн тулд тэрбээр эцгийнхээ чандараар хиймэл хумс хийж, хуримын гутлаа аавынхаа хөрөг зургаар чимжээ. Хуримын дараа хосууд хиймэл хумсаа аавынхаа зурагтай жаазанд наан дурсгал болгон үлдээжээ.