“Кожеговь” туршилтын олборлолт хийж тонн тонноор уран олборлож байна
2014/03/20
Франц улсын “Арева” группын охин компани болох “Кожеговь” компани Дорноговь аймгийн Улаанбадрах суманд сүүлийн 10 гаруй жил ураны хайгуул хийж байгаа. Өөрөөр хэлбэл “Кожеговь” компани зөвхөн хайгуулын лицензтэй бөгөөд хоёр жилийн өмнөөс туршилтын олборлолт хийж эхэлсэн гэж байгаа. Тэгвэл хайгуулын лицензтэй “Кожеговь” компани өнгөрсөн хугацаанд туршилтын олборлолт гэж түрүү жилийн энэ үед 2.7 тонн олборлочихоод байсан. Өнөөдөр энэ тоо нэмэгдсэн нь тодорхой. Тэд уран олборлохдоо хүхрийн хүчлийг газрын гүн рүү шахаж тунгааж соруулах арга хэрэглэдэг гэнэ. Гэтэл газрын гүн рүү шахаж байгаа тэр хүхрийн хүчил нь гүний усанд шингэж хүн малыг ихээр хордуулж байгаа юм. Үүний улмаас өнөөдөр мал хээлээ хаяж, амьтан гэхэд бэрх дүр зураг ажиглагдаж байна.
Уншигч таны харсан зургууд бол "Арева" компанийн талбайгаас 9 км зайтай нутагладаг малчин н.Гэрэлт-Одын хоттой мал хээл хаясан байдал. н.Гэрэлт-Одынх энэ жил 47 ухна тавьснаас өнөөдөр 31 ямаа, 11 хонь хээл хаясан байна. Хээл хаясан гэж хэлэхэд бэрх энэ үзгдлийг тодруулбал, мал төллөх цагтаа төллөж байгаа ч дийлэнх нь үсгүй, ургийн өсөлтгүй, 2 нүд нь аниастай, махан “ороомог” гэж хэлж болох бөгөөд салхи үзэж чадалгүй хоргодсоор байгаа ажээ. Ургийн гаж хөгжилтэй ийм төл мал 1-р сараас төрсөн байна.
н.Гэрэлт-Одын гэр бүл энэ нутаг усанда 10 гаруй жил болж байгаа бөгөөд урьд өмнө нь ийм төл авч байгаагүй гэнэ. Тэд өнгөрсөн хугацаанд малаа гүний худгаар усалдаг ажээ. Харин худгаас авсан усны шинжилгээгээр селин их хэмжээгээр илэрсэн байна. н.Гэрэлт-Одынхтой ойролцоо малаа бэлчээрлүүлж байсан малчин Н.Алтангэрэлийнд ийм байдал давтагдаж байгаа.
Энэ байдал зөвхөн хайгуулийн лицензтэй “Кожеговь” компанийн үйл ажиллагаатай шууд холбоотой бөгөөд өнөөдөр хайгуулын үйл ажиллагаа хийж байгаа газарт нь хайгуулын буюу туршилтын олборлолтын дээж тонн тонноороо хураалттай байгаа. Тодруулбал, нэг метрийн урттай, гурван хэсэгтэй кернийн хайрцагтай дээж их хэмжээгээр өрөөстэй байгаа. Үүнээс гадна агуулах дотор лабораторт шинжлүүлж, сорьц авсан дээж ч тонн тонноороо байгаа.
Манай улсад ураны 28 лиценз эзэмшдэг Францын “Арева” группын “Кожеговь” компани одоогоор ганц Дорноговь аймгийн нутагт л туршилтаар шар нунтаг олборлосон мэдээлэл байдаг. Хэрвээ 28 лицензээ одоогийн хайгуулын лиценз шиг ашиглаад эхэлбэл байгаль орчин дахин сэргэхгүй, хүн, мал удмын санд өөрчлөлт орж, үндэсний хэмжээний аюул дагуулах болно.
Тэгтэл Ерөнхий сайд, Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр нар уран олборлоогүй ээ гэж худлаа хэлсээр байгаа нь нууц биш. Олборлож байгаа нь нэгэнт ил болчихлоо. Тэдэнд арга хэмжээ авч, хүн мал, байгаль орчноо хамгаалах цаг ирсэн юм биш үү... Үрс минь үлдэх хорвоог ингэж бохирдуулах эрх бидэнд байхгүйг санаж яв !!! Н.Алтанхуяг, Н.Тэгшбаяр аа.
А.Баярмаа
Зочин · 2014/03/23
orosuud uxaad frantsad zaraad bayjaad bna .bid uursnuu zarj boloxgui bna uu
Зочин · 2014/03/21
manaid um hiij bolno l doo gehdee gadniihan yagaad buh umiig nom esoor ni hiideggui um be ene ulaan tsurvi umnuudiig hamuu l gej bitgii heleerei dee
zz · 2014/03/21
Manai mongolchuud hugjih uchirgui ym bn. Setguulch nertei ymarch bolovsrolgui hariutslaggui humuusiin bichsen ta**** medeelliig shuud unemsheed huleej avdag haranhui m*** het ih bur hudulguun baiguulaad haraaj zuheh, gutgeh, daramtlah Ajil hiij bn.
zochin · 2014/03/21
bas neeh ch ter chigtee bvh situud hudlaa medeelel gargaad bddgvi l ym bna, ene yr ni unen shvv
22 Товчоо шинэ · 2014/03/21
22 Товчоо шинэ хотын төвийн урд байрлалтай 2-р эгнээний 2 га газар зарна. Утас 91915103
çî÷èí · 2014/03/21
Ìîíãîëä õýðýãã¿é ø¿¿ äýý. Îëáîðëîñîí àëò í¿¿ðñýý õÿíààä þì áîëãî÷èõîæ ÷àäàõã¿é áàéæ áàñ äýýð íü óðàí ãýíý õóö áàéëã¿é. Àëõóÿãèéí õèéæ áàéãàà àæèë ¿õýýñýé íîâø
Зочин · 2014/03/21
итгэх хүмүүс нь тэр улаанбадрах суманд очиж үзэж болох уу. Хамрын хийдэд очиход хордох болов уу
Зочин · 2014/03/21
areva go home setguulchiin zuv
Зочин · 2014/03/21
бидний үр хүүхдүүдийн ирээдүй дэндүү бүрхэг болж байна шүү