Шүлхийн өвчлөл буурахгүй байна
2014/03/20
2014.01.27-нд Сүхбаатар аймгийн Онгон суманд шүлхий өвчин гарснаас өнөөдрийг хүртэл 63 хоногийн байдлаар Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймагт гарсан шүлхийн халдвар буурахгүй байна. Тодруулбал, Сүхбаатар аймгийн /6 сум/ Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр,Түвшинширээ, Асгат сумдад 2291 үхэр өвчилснөөс 2291, Хэнтий аймгийн/1 сум/ Галшар суманд 405 мал өвчилснөөс 405, Дорноговь аймгийн /6 сум/ Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд, Айраг, Даланжаргалан сумдад 725 үхэр өвчилснөөс 725 үхрийг устгаж, нийт 3 аймгийн 13 суманд 3421 мал шүлхий өвчнөөр өвчилснөөс 3421 үхрийг зориудаар устгажээ. Мөн нийт 3594432 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийж, хорио цээрийн дэглэм тогтоон 298 цэгт 1071 хүн 232 техник хэрэгсэлтэйгээр холбогдох албаныхан ажиллаж байгаа ажээ.