Гимнастикийн тамирчнаас порно жүжигчин болжээ
2019/10/10
Хүний хувь тавилан гэж сонирхолтой юм даа. Голландын гимнастикийн тамирчин Верона ван де Леур энэ спортын шилдэгийн нэг байжээ. Гимнастикийн төрлөөр олон улсын тэмцээнээс маш олон шагнал хүртэж байсан жинхэнэ од бүсгүйн карьерийн оргил үе нь 2000 оны эхээр байсан. Гэвч үүнээс хойш байдал эрс өөрчлөгдөжээ.
Тэрбээр эцэг эхтэйгээ таарамж муудан гэрээсээ хөөгдөн 2010 онд орон гэргүй нэгэн болжээ. Энэ хугацаанд хууль бусаар биедээ галт зэвсэг авч явсан болон насанд хүрээгүй хүүхдийг секст уруу татсан зэрэг хэргээр хэд хэдэн удаа хуулийн хариуцлага хүлээн 72 цаг шоронд хоригджээ. Харин үүний дараа санаанд оромгүй ажлын санал хүлээн авсан нь порно кинонд тоглох санал аж. Тэд нэг ёсондоо Веронагийн урт сайхан хөлийг худалдан авахын хүсчээ.
Эхний ээлжинд түүнийг вэб камераар бусадтай харилцах ажилд томилсон байна. Түүний ажил ч нэлээд амжилт олжээ. Учир нь эрчүүд нэртэй гимнастикчин эмэгтэйн урт сайхан хөлийг харахад мөнгө төлөхөд бэлэн байсан учир үйлчлүүлэгч ч ихтэй байв. Верона бичлэгийнхээ үзэлт бүрийн нэг минут тутмаас 0,7 еврогийн ашиг олох болсон байна. Харин энэ нь түүнд хангалтгүй санагдав.
Хожим нь өөрийн порно сайт нээж, эндээ өөрийн нууц бичлэгийг борлуулж ашгаа улам зузаатгаж эхэлжээ. Одоо 33 настай тэрбээр өөрийн биеэ цахим орчинд борлуулан мөнгө олох ажлаа үргэлжлүүлсээр байгаа юм.