Чинийхээ амьдралыг үрэхгүйн тулд би тэсээд л явуулъя даа хайрт минь. Баяртай…
2014/03/20
Би энэ захиаг саяхан салсан эхнэртээ бичих гэсэн юм. Хэзээ нэгэн цагт хэлж чадаагүй үгнүүд минь юм шүү! Яагаад энд бичих болсон юм бэ гэвэл утас руу нь мэссэж бичихлээр эргээд зөвхөн хараалын үгтэй мэссэж ирдэг юм.
Бид хоёр 4 жил жаргал зовлонг туулж дундаасаа хөөрхөн охинтой дутагдах гачигдах зүйлгүй энгийн л нэгэн сайхан гэр бүл байсан юм. Тэр нэгэн гайтай өдөр амархан баяжих хүсэлдээ хөтлөгдөн ойр дотны найзуудаасаа мөнгө цуглуулаад нэгэн том наймаа хийгээд цөм шатсан юм. Энэ үеэс эхлээд л би эхнэрээ зовоож эхэлсэн юм. Их архи ууж гадуур хоноод байхгүй ч гэсэн хангалттай стрессдүүлж чаддаг байлаа. Ингээд өрөнд орсон би бүхэл муухай уур уцаараа ханьдаа гаргадаг боллоо тэр минь үнэхээр тэвчээртэй тулдаа жил хагас тэссэн юм. Хэрэлдэхээрээ 2 биендээ хэзээ ч хэнээс ч сонсож байгаагүй муухай байж болох бүх л үгнүүдийг хэлдэг боллоо. Хааяадаа алгадаад авдаг ч боллоо, юм л бол би эхнэрээ зайл чи гэж адгийн зангаар хөөж туудаг болсон.
Ингээд 2 биенээсээ алхам алхамаар хөндийрч эхэлсэн. Дунд нь муу охин минь зовж байгааг хэн хэн нь мэддэг байсан ч нэг л болж өгөхгүй байсан юм. Дээрээс нь би гэж нэг юм нүүр өгсөн охинтой унтаж хэвтэхгүй ч мэссэж бичээд баригддаг боллоо. Сүүлдээ эхнэрээ харахаар дургүй хүрдэг болоод ирсэн.
Ингээд нэг өдөр эхнэр минь охинтой минь үлдээгээд гадагшаа тодорхойгүй хугацаагаар явсан юм. Нийт 40 хоног яваад ирсэн юм. Энэ хооронд л би гэр цэвэрлэх хүүхдээ харах гэдэг үнэлэгддэггүй тэр ажлын үнэ цэнийг ойлгож, бас хамгийн том бэлгийг бэлэглэсэн хүнээ алдаж байгаагаа ойлгоод түүнээсээ уучлалт гүйж хүүхдээ өнчрүүлэхгүйн тулд буцаж нийллээ… Нийлээд эхний 14 хоног жаргалтай сайхан л байлаа тэгээд ахиад л нөгөө новшийн хэрүүл эхлээд буцаад л 2 биенээ хараагаад л унасан яагаад ч юм би энэ бол эцсийн удаагийнх болог гээд салъя үнэхээр болох ёсгүй л юм байна гэж бодоод салъя жинхэнээсээ гээд хэлээд гараад явлаа. Шөнө эхнэр минь миний өөр хүүхнүүдтэй бичсэн мэссэжийг надад явуулаад хүрээд ирээ би чамайг уучлъя охиноо бодъё гэдэг юм байна. Гэртээ яваад орлоо эхнэр минь өвдөглөж суугаад л гуйж байна. Харин би энэ бүх зүйл ахиад л болно гэж бодохоор шүдээ зуугаад нулимсаа залгиад дуусгъя гэж бодлоо. Надаас чи хэдэн удаа араас тавьсан бэ үнэнээ хэлээч гэхэд нь би юугаа ч бодолгүй 2 гэж хариулсан. Тэгээд л тэр минь шууд л үг дуугүй салсан. Би үнэхээр хуурах 100% зөндөө байсан ч хуурч байгаагүй. Гэхдээ тэр минь надад итгээгүй л дээ мэдээж. Би бүх зүйлд буруутай. Охиноо би сайн хүн болгож өсгөх болно. Хэнд ч өгөөгүй хайраа би ганцхан чамдаа л өгч хэнээс ч амтлаагүй амттай хайрыг чамаасаа авсан юм шүү. Хайртай гээд гүйгээд очмоор байгаа ч чинийхээ амьдралыг үрэхгүйн тулд би тэсээд л явуулъя даа хайрт минь. Баяртай…