Шар усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2014/03/20
Цаг агаарын дулааралттай холбоотой мөсний нягт багасаж, цас, мөс эрчимтэй хайлах үеэр голын ус эргээсээ хальж ойр орчимд нь суурьшиж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага усанд автах тохиолдол гардаг.
Иймд малчид, иргэд голын дагууд болон уулын ам, бэл даган бууж суурьшихгүй байх, ус орохоос хамгаалсан суваг, шуудуу татаж, шар усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.