Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын шинэ дуу FM-н чартыг тэргүүлж эхэллээ
2019/10/16
Төрийн соёрхолт дуучин Д.Болд Монголын рок попын урсгалд өөрийн өвөрмөц төрхөө тамгалсан эрхэм. Түүний шинэ дуу FM сонсогчдын хүртээл болгосон. Тэгвэл "Зүүдний хаалган дээр" шинэ уран бүтээл нь FM-н чартыг тэргүүлж эхэллээ.
Харин шинэ дууных нь клипийг TJ entertainment бүтээсэн бөгөөд удахгүй цацагдах юм. “Монгол поп”-ыг санаачлагч “R&B” чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Д.Болдын барих бас нэгэн том гэнэтийн бэлэг нь шинэ артистуудынхаа уран бүтээлийг ч мөн олны сонорт хүргэхээр зэхсэн байгаа гэнэ. Тун удахгүй Ж.Ариунжаргал, Б.Билгүүн, О.Бүжинхлам, С.Идэрмаа, Э.Ганбилэг нарын шинэ дуу та бүхний хүртээл болох юм.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх