Берия гэж хэн байв?
2019/10/19
15 насандаа Сухумийн анхан шатны дээд сургуулийг төгсөөд цаашид суралцахаар Баку явжээ. Тэнд барилга механикийн техникийн сургуульд оров. 1917 оны 6 дугаар сард түүнийг армид явуулж, Румыний фронтод очсон аж.
Гэвч байлдаж амжсангүй, арми тарж, тэр эргэн ирээд хувьсгалч болохоор шийджээ. Нууц байдал, мөрдлөгө, баривчлага мөн л түүнийг тойрсонгүй. Болшевик намын даалгавраар Баку дахь Мусаватийн сөрөг тагнуулын газар ажиллах болов. Сэргэлэн байрын залууг Азербайджаны онцгой комисс /ОК/ хараандаа авч удалгүй тэр нууц шуурхай хэлтсийн орлогч даргаар томилогдожээ. Дараа нь жинхэнэ дарга нь болж, улмаар Гүржийн онцгой комиссын даргын орлогч болон дэвшив. 1924 онд, Берия меньшевикууд бослого дэгдээхээр зэхэж, зэр зэвсэг, отрядууд бэлдэж байгааг мэдэж авсан байна. Уг бослогоос урьдчилан сэргийлэх үүднээс Гүржийн төв хорооны дарга Оржоникизегаас зөвшөөрөл авч босогчдын төлөвлөгөө нь илэрсэн гэдгийг мэдүүлэх зорилгоор гадагш мэдээлэл цацсан боловч тэд үүнийг огт тоосонгүй, үргэлжлүүлэн бэлдсээр байлаа. Гэтэл Гүржийн гвардийн толгойлогч Жугели гэгч орж иржээ. Тэр онцгой комиссын хяналтан доор байсан тул түүний ирснийг тэр даруй мэдэгдэж, хайж эхэлжээ. Жугелиг гудамжинд явж байхад танил нь тааралдсанаар санаандгүй байж байгаад баригджээ. Шоронд байхдаа тэрбээр өөрийн хамтрагч нараа бослого гаргахгүй байхыг уриалж байв. 1920 оны сүүлчээр Берия намын ажил эрхлэх болж, Гүржийн Коммунист намын төв хорооны дарга болжээ. Бериягийн тухай америкийн түүхч Курт Зингер "Түүхийг өөрчилсөн тагнуулууд" номоо санаанд оромгүй зүйлс бичжээ. Түүний энэ таамаглал (ингэж бичвэл зохилтой байх)-ыг сийрүүлбэл: "Берия Бакуд бүтэлгүйтсэн нууц ажиллагааны Албани руу зугтаж, тэндээ Иосиф Титотой танилцжээ. Тэндээс Орост эргэн ирж 10 сарын хувьсгалд оролцсон байна. Карапет Абамалян гэдэг нэрийн доор 500 гаруй австрийн цэргийн олзлогсдыг захирч байжээ. Тэдний дундаас зөвлөлт оросын анхны тагнуулын офицеруудыг элсүүлэн авсан. 1920 онд Берия Прагад очиж Украины элчингийн үүрэг гүйцэтгэхээр томилогдов. Тэнд бараг бүх европ тивийг хамарсан өргөн хүрээтэй сөрөг тагнуулын сүлжээг бий болгожээ. Дараа нь Гүржид эргэн ирээд 1924 онд болсон бослогыг дараад дахин Франц руу явсан байна. Парист мөн дипломат халхавчин доор ажиллаж байв. Түүний сонирхлын хүрээ нь хуучин хаант засгийн үеийн болон үндэстний цагаачдын дунд чиглэгдэж байсан бөгөөд өөрөө тэдний хүрээнд нэвтэрч, шинэ тагнуулын сүлжээг бий болгожээ.1930-1937 онуудад Берия хэд хэдэн удаа гадаад явсан бөгөөд түүний удирдлаган дор зөвлөлтийн эсрэг үзэлтэй тэргүүнүүдийг устгах,хулгайлах ажил хийгдэж байжээ Гэхдээ энэ бүхэн Курт Зингерын түүний тухай таамаглал юм. Үүнийг өөрт нь үлдээе. 1938 онд Берия ДЯАК-ыг толгойлох болов. Эхэн үедээ Ежовын нэгдүгээр орлогч ДЯАК-ын улсыг аюулаас хамгаалах газрын дарга гэсэн албан тушаалтай байжээ.
Берия ажлаа ХҮЛЭЭЖ аваад өөртөө хамгийн үнэ цэнэтэй гэсэн туршуулуудыг элсүүлэн авсан байна. Түүний анхны ажиллагаа нь "нугас" нэртэй байжээ. Зорилго нь Мексикт нуугдаж байсан Сталины эртний дайсан Троцкийг устгах явдал байв.
Тэр туршлагатай чекист Эйтингтон болон Испанийн олон улсын бригадын гишүүд, мөн Мексикийн зураач Сикейрос нарыг бүрдүүлсэн байна. 1940 оны 5 дугаар сарын 27-нд болсон энэ халдлага бүтэлгүй болсон боловч хагас жилийн дараа 8 дугаар сарын 20-нд зөвлөлтийн тагнуулч Рамон Меркадер түүнийг алж чадсан юм. Үүнээс гадна дотоодын тагнуулын алба өөр бусад асуудлуудтай тэмцэж байв. Европын нууц тагнуулын хэлтсүүдээс Герман улс ЗХУ-д илэрхий дайсагнаж Англи, Франц, Польшийн эрх барих хүрээнийхэнтэй далдуур гэрээ хийж байгаа тухай мэдээнүүд ирж, мөн олон даалгавар биелүүлж байсны дотор Молотов, Риббентроп нарын баруун Украин, Белорусын тухай гэрээнүүд орж байв. Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхэд зөвлөлтийн тагнуулчид польшийн тагнуулч Германд тагнуулын сүлжээ байгуулсан Юрек фон Сосновский болон польшийн язгууртан Радзивилл ванг баривчилжээ. Бериягийн заавраар тэднийг өөрсдөдөө татахыг оролдсон боловч бүтсэнгүй. 1940 оны 8 дугаар сард ДЯАК-ийн тагнуулчид дайны аюул нүүрлэж байгааг удаа дараалан мэдэгдсээр байв.
Хэдийгээр тэд хэзээ, хаана, хэдийд довтлохыг хэлж мэдэхгүй ч арай илүү тодорхой, гэхдээ хоорондоо зөрүүтэй мэдээллийг Зорге, Штёбе болон бусад тагнуулчид өгч байсан боловч Сталин, Берия хоёр Гитлерийг гэрээндээ үнэнч байна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байсан юм. Дайн эхлэхээс хэд хоногийн өмнө Берия тушаал гаргаж хэрэв дайн болсон нөхцөлд хорлон сүйтгэх, тагнах хэсгийг тагнуулын байгууллагын ажилтнуудаас элсүүлэн бий болгох үүрэг өгчээ.
Дайн эхлэх үед энэ хэсэгт орох хүмүүсийн нэрсийг сонгож эхэлсэн байна. Ингээд уг бүлэг бэлэн болж, тэдний гол үүрэг нь Германы Цэргийн эсрэг тагнуулын ажиллагаа явуулах, партизаны дайн зохион байгуулах, Германчуудын эзэлсэн нутаг дэвсгэр дээр тагнуулын сүлжээ бий болгох, Германы тагнуулын албыг төөрөгдүүлэх зорилгоор тусгай радио нэвтрүүлгүүд явуулах зэрэг байжээ. 1942 онд тагнуулын байгууллагыг яаралтайгаар дахин зохион байгуулсан байна. Үүнээс гадна онцгой зориулалтын тусгай мото буудлагын бригадыг байгуулж тамирчид, сайн дурынхан, улс төрийн Цагаачид, комсомолын идэвхтнүүд, хилчид, холбоочид гэх мэт хүмүүс бүрэлдэхүүнд нь оржээ. Дайсны ард талд 2000 гаруй тагнан турших, хорлон сүйтгэх бүлгүүдийг илгээж, тэдгээр нь партизаны отрядуудын цөм нь болж өгсөн юм. Бериягийн тушаалаар 1941 оны 10 дугаар сард Москвад бие биедээ харилцан хамааралгүй гурван тагнуулын сүлжээ бий болгожээ. 1941 оны 2 дугаар сард Берия ЗХУ-ын АКЗ-ын орлогч дарга болж дайны эхний өдөр улсыг батлан хамгаалах хорооны гишүүн болжээ. Бериягийн хамгийн амжилттай гүйцэтгэсэн даалгавар бол 1942 оны зун, намар ДЯАК-ын хэд хэдэн дивизийг Кавказ руу илгээж хамгаалалт хийсэн явдал юм. 1941 оны намар Англи, АНУ, Герман зэрэг улсууд атомын бөмбөг хийх ажлаа эхлүүлсэн хэмээн тагнуулын газраас мэдэгджээ. Энэ тухай Сталинд тэр даруй мэдэгдэв. Сталин ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө энэ шинэ зэвсгийн тухай бүх нууц мэдээллүүдийг олж боловсруулах үүргийг Берияд өгчээ. Учир нь тэр зэвсэглэл болон тагнуулыг хариуцаж байсан юм. Берия онолын хувьд ч, техникийн хувьд ч энэ талаар ямар ч мэдлэггүй тул хэрэгтэй хүмүүсийг цуглуулж, хэрэгтэй газар нь аваачсан байна. Үүн дотор генерал Судоплатовоор удирдуулсан атомын асуудал хариуцсан тусгай тасаг байгуулжээ.
Бериягийн үйл ажиллагаа бол дайны үед Михоэлсын хамт Еврейн фашистын эсрэг хороо байгуулж олон улсын еврейчүүдийн байгууллагатай холбоо тогтоохыг оролджээ. Хорооны зорилго нь ЗХУ-д тусламж үзүүлэх хандлагыг бий болгох учиртай байв.
Гэвч энэ байгууллага Бериягийн хяналтаас гарч бүр Крымийн нутаг дэвсгэр дээр Сталины нэр дээр Михоэлс захидал бичиж Зөвлөлт Социалист Еврей Улс байгуулах тухай асуудлыг ярьж эхэлжээ. Уг байгууллагыг тэр даруй устгаж, Михоэлс "автын -ослоор" нас барж, 10 гишүүд болон идэвхтнүүдийг нь буудан хороож, бусдад нь янз бүрийн хугацаатай хорих ял оноожээ. Сталинг нас барахаас өмнө Берия түүнтэй хамт Иосиф Броз Титог алах төлөвлөгөөг хэлэлцэж байжээ. Сталинг нас барсны дараа 1953 оны 5 дугаар сард Москвад Берия нууц тагнуулын ажилтнуудын тэн хагасыг дуудан авчиржээ. 1953 оны 6 дугаар сарын 26-нд эх орноосоо урвасан хэргээр Берия баривчлагдсан байна. 12 дугаар сарын 23-нд ЗХУ-ын Дээд шүүхийн Тусгай шүүгч нарын хяналт доор цаазаар авах ял оноож, тэр өдрийн 19.50 минутад тогтоол ёсоор буудан хороожээ. 2000 онд ОХУ-ын Дээд шүүх Берияд оноосон ялын тогтоолыг хэвээр нь үлдээсэн байна.
Эх сурвалж: "Соёмбо" сонин
зочин · 2024/07/21
Бериа руугаа зайлаарай
Бат инженер · 2021/09/03
Берия чинь мундаг хүн. Зөвлөлтийн атомын болон пуужингийн проектийг тэр л удирдаж амжилтанд хүргэсэн хүн. Хүүүгийнх нь Мой отец Берия-г уншаарай л даа.
hynd ynsih sedebiin oilgolt ni todorhoi bol?.... · 2019/10/19
orchyylagaas byylgasan yy?orchyylsan yy?tobchilson ygsiin jagsaaltaa habsargasan bol sain asan?....ene olon tobchilson ygsiig hen byhen oilgohod berh asan!!!!