Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын шинэ дуу онлайн хөгжмийн дэлгүүрт байршжээ
2019/10/21
Авьяасаа хөдөлмөрөөрөө өнгөлдөг Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын шинэхэн уран бүтээл FM сонсогчдын хүртээл болгоод хэдхэн хонож байгаа билээ. Долоо хоногийн дотор л түүний шинэ дуу FМ чартуудыг тэргүүлж эхэлсэн. Тэгвэл түүний "Зүүдний хаалган дээр" дуу нь онлайн хөгжмийн дэлгүүрүүдэд байршжээ.
Шинэ дууг нь сонсохыг тэсэн ядан хүлээж байсан бол энд дарж ямар онлайн дэлгүүрт байршсаныг харах боломжтой.
"Зүүдний хаалган дээр" дууны клипийг TJ entertainment бүтээсэн бөгөөд тун удахгүй цацагдах юм. “Монгол поп”-ыг санаачлагч “R&B” чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Д.Болдын барих бас нэгэн том гэнэтийн бэлэг нь шинэ артистуудынхаа уран бүтээлийг ч мөн олны сонорт хүргэхээр зэхсэн байгаа гэнэ.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх