Өдөр шөнө тэнцдэг энэ өдөр Казах түмэн Нарны Буюу Наурызын баяраа тэмдэглэж байна.  Зах зээлийн үед  Наурызын баяр тэмдэглэхийг хорьсон ч  ардчилал сэргэснээр  Казах түмэн  Нарны баяр Наурызыг тэмдэглэх болсон билээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулинд үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, өөр хэл бүхий үндэстний цөөнх эх хэлээрээ суралцах, харилцах, соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхийг батлан тунхагласан бөгөөд казах түмний хууль ёсны эрх, эрх чөлөө, соёл, ёс заншлыг ямагт хүндэтгэн дээдэлсээр ирсэн юм. Өнөөдөр  Монгол орны газар бүрт манай казах иргэд ажиллаж, бүтээж яваа. Казах түмний өвөрмөц ёс заншлыг үзүүлж танилцуулж, байгаль дэлхийгээ хайрлан улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж байгаа Казах түмэнд Нарны баяр, Наурызын баярын мэндчилгээг чин сэтгэлээсээ дэвшүүлж, энэ жил та бүхний маань ажил үйлс, заяа хийморь нь улам өөдрөг байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

www.Dorgio.mn  сайтын хамт олон